Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: Тагнуулаар IT салбарыг хянуулах нь буруу

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Кибер аюулгүй байдалд хяналт тавьдаг, зохицуулдаг бүтэц нь зөв юм уу. Ерөнхий сайд ахлах юм шүү дээ. Тагнуул хүчний байгууллагаар гол байр суурьтай орж байгааг буруу гэж үзэж байна. Тагнуулын сүлжээ нэвтэрсэн улс орон болоод Монгол Улсын хөгжил дэвшилд гай болох юм биш үү. Хоёрдугаарт, бүгдийг Ерөнхий сайд дээр аваачих нь хэр зөв бэ. IT салбарынхан зээл тусламж авах зөвшөөрлийг Тагнуулаас авах нь байна. IT салбар бол өндөр өртөг шаарддаг салбар. Тагнуулынхан энэ тухай мэдэх ч юм уу үгүй ч юм уу. Цаашид хөгжил дэвших салбараа тагнуул дээр овоолоод цаашдаа энэ салбараа боомилох юм биш үү. Үүнийгээ чухал болгохын тулд Ерөнхий сайд дээр аваачдаг. Тагнуулын хүчний байгууллагаар хянадаг зохицуулдаг гэдэг бодлого бол энэ салбарыг баллана шүү гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

IT чинь өөрөө байж болох дээд зэргийн тагнуулийн нэг хэлбэр байхад тэр хүмүүсийг тагнуулаар хянуулна ч эгх шиг юу ч яриад байгаан

Ж.Ганбаатар
Ж.Ганбаатар

Япон улсад Дотоод хэрэг.Шуудан харилцаа 2 нь нэг бүтцэд байдаг.хамгийн оновчтой хувилбар

bat
bat

manai tagnuuliihan erh bish haraad computeraa yalgah bailgui dee kkk

ТЖАХ
ТЖАХ
Reply to  bat

Тагнуулын ерөнхий газарт Кибер аюулгүй байдлын газар гэж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button