ЧУУЛГАН: Улсын хэмжээнд 2470 камер ажиллахгүй байна
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн танилцуулгад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем байдаг. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс нийслэл хотод 3311, орон нутагт 3375 ширхэг камер суурилуулсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар гудамж, зам, талбайн хяналтад авах шаардлагатай цэгүүдээс нийслэл хотын хэмжээнд суурьшлын бүсийн 17.8 хувь, аймгуудын төвүүдэд суурьшлын бүсийн 16.1 хувийг камерын хяналтад аваад байна. Хяналтад авсан дээрх цэгүүдийн орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг боловч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй учраас гэмт хэрэг, зөрчил буурахгүй байна. Тухайлбал, улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан бөгөөд эдгээрээс 4216 камер ажиллаж байгаа боловч үүний 1251 камер дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 камер огт ажиллахгүй байна гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Көмёржуулалт анхнаасаа хамгийн мууг таьсан