Нийгмийн

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг ЗУРГААН хувьд хэвээр хадгална

Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр /2021.12.16/ хуралдаж, шийдвэрээ танилцуулав. Тус зөвлөл улиралд нэг удаа хуралдан, бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаг.

  1. Мөнгөний бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах 
  2. Урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах
  3. Репо санхүүжилтийн бодлогын хүүг 6.5 нэгж хувиар нэмж тогтоох
  4. Гадаад валютын татан төвлөрүүлсэн хувийг тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан хэмээн танилцуулав.

Монгол Улсын хүн амын 65.5 хувь нь ковидын вакцинд хамрагдсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал буурахгүй, тодорхой бус нөхцөл байдал буурахгүй хэвээр байгаа. Инфляцын хувьд өмнөх оны төсөөллөөс нэмэгдэн төв банкны зорилтот түвшнийг даваад байгаа хэдий ч дунд хугацааны зорилтын орчинд тогтворжих төсөөлөл хэвээр байна. Инфляц улсын хэмжээнд 10.5 хувьтай буюу хоёр оронтой тоонд ортлоо өсөөд байна. Өсөлттэй гарсан нь дараах хоёр шалтгаантай. КОВИД-19-ийн дараах эдийн засаг алгуурхнаар сэргэж байна. Нөгөө талаар нийлүүлэлтийн шинжтэй буюу бараа, таваар хомстсон байдал нөлөөлсөн гэж Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button