Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Шинэ жилийн баярын өмнөх хяналт шалгалтын талаар мэдээлнэ

Өнөөдөр /2021.12.17/ өрнөх үйл явдлуудыг танилцуулж байна.

АШУҮИС Ботаник хичээлийн 6 дугаар байр Blue hall 08:00-18:00 цагт Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаан болно. 

МҮЭСТО-д 09:00 цагт МҮЭ-ийн холбооны ирэх дөрвөн жилийн ажлаа төлөвлөж, санхүү, хөрөнгөө тайлагнаж, ерөнхийлөгчөө сонгодог XXIII их хурал эхэлнэ.

Монголбанкны Г байранд (СЗХ-ны байрны хойно) 09:30-14:00 цагт "Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. 

Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

НМХГ-т 10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас Шинэ жилийн баярын өмнө хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээлнэ.

ЭМЯ-нд 11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Корпорэйт конвеншн цогцолборт 11:00-14:00 цагт Монгол улсад хавдар судлалын салбар үүсэн хөгжсөний, ХСҮТ байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хурал болно.

ШУА-ийн байранд 11:30 цагт  “Манлайбаатар Дамдинсүрэн ба Барга, Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний тэмцлийн удирдагчид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Монголын театрын музейд 14:00 цагт “Show Mongolia digital media”-аас жил бүр зохион байгуулдаг хүүхдийн төлөөх үйл ажиллагаа болно.

Техник, технологийн коллежийн байранд 15:00 цагт “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шилдгүүдийг тодруулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button