Нийгмийн
ЭМЯ омикрон хувилбарын талаар мэдээлэл хийнэ

Коронавирусийн шинэ хувилбар болох омикрон нь дэлхийн 77 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ-ын тэргүүн Женев дэх төв байрнаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө омикрон хувилбар нь зарим улс оронд далд хэлбэрээр ч байж болзошгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлэн ярьсан. Мөн энэ нь коронавирусийн өмнөх хоёр хувилбараас хурдтай тархаж байгаа гэж мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 17 өдрийн 11:00 цагт Омикрон хувилбарын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдлээ. Мэдээлэл яамны байрны Б зааланд болно.
Бид мэдээллийг шуурхай дамжуулан хүргэнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.