Нийгмийн

“Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан нарыг ШҮҮНЭ

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, гаднын банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдсан "Жаст"-ын Ш.Батхүү нарыг шүүх хурал өнөөдөр /2021.12.20/ болно.

Тодруулбал, "Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн, мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button