Нийгмийн

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан болов

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Хуралдаанд яамны харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагнасан байна. Тайлант хугацаанд БХБЯ-ны харьяа газар хэлтсүүд жилийн ажлын гүйцэтгэлээ хянаж, тайлагнахын зэрэгцээ 2022 оны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, ажиллажээ. Тодруулбал, газар, хэлтсүүд ажлын гүйцэтгэлээ хянаж, 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг дүгнэж, үнийн индекс боловсруулан, магадлал хийж, тушаалуудын хэрэгжилтийг эцэслэн ажилласан байна.

2021 оны үлдэж буй хоногуудад жилийн эцсийн ажлаа шахаж, ирэх онд хэрэгжүүлэх бодлогын чанартай томоохон ажлууддаа анхаарч, ажлаа эрт эхлэх, 2022 онд есөн сумын төвийг шинэчлэх ажлын бэлтгэлийг хангах, аймгуудад хийгдсэн алдаатай зураг төслүүдийг хянаж засварлах,  барилгын материал үйлдвэрлэгчид болон импортлогч нартай уулзаж, тэдний асуудлыг сонсож, дэмжин ажиллах, 2022 онд баригдах орон сууцнуудын урьдчилсан төлөвийг яаралтай гаргахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох дарга нарт үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button