Шүүхийн ахмадын холбооны тэргүүнээр Н.Лүндэндоржийг сонгожээ

Монголын шүүхийн ахмадуудын холбооны ээлжит II их хурал өчигдөр /2021.12.20/ болж тэргүүнээр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг олонхын саналаар сонгожээ.
Монгол Улсын гавьяат хуульч, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат хуульч Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Гансүх, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дамдин-Од, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Хажидмаа, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо нар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болсон байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene aluurchnaas uur hvn mongold oldhoo baitsiimuu
Энэ нөхрөөс өөр олигтойхон хүн олдохгүй байна уу.