Нийгмийн
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг сонгожээ

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Анхдугаар хурал энэ сарын 19-нд болсон. Уг хуралдаанаар тус холбооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг сольжээ. Тухайлбал МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажлаа өгч оронд нь тус холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг томилсон байна.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар шинээр сонгогдсон ерөнхийлөгч С.Эрдэнэбатад байгууллагын гэрчилгээ, тамгыг албан ёсоор өчигдөр /2021.12.20/ хүлээлгэн өгөв. Мөн МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт ерөөжээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат 76.4 хувийн саналаар сонгогдсон аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt ajil ni upagshtai baigee