НИЙГЭМ
Б.Ичинхорлоо: “Болор цом” наадам энэ сарын 24-нд болно
39 дэх “Болор цом” яруу найргийн наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Эхний даваанд 144 шүлэг ирснээс 25 нь тунаж үлдээд буй.
Шалгарсан 25 найрагчийн мэдээлэл:
- Б.Алтанхуяг
- М.Амархүү
- Б.Батсайхан
- М.Баттөмөр
- Б.Баттулга
- Т.Баянсан
- Б.Болорцэрэн
- Тө.Бямбасүрэн
- Д.Галсансүх
- Д.Гансаруул
- Э.Гантулга
- Б.Жамбалдорж
- Н.Минжинсайхан
- Л.Моломжамц
- Д.Мөнхбат
- Н.Мөнхбаяр
- Ц.Намуундарь
- С.Начин
- В.Нэргүй
- Д.Одгэрэл
- М.Отгонбаяр
- С.Ууганбаяр
- М.Уянсүх
- Б.Чулуунцэцэг
- Б.Эрдэнэ-Очир
Өнгөрөгч оны “Болор цом” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн.
Харин энэ жилийн шүүлтийг ардчилсан зарчмаар явуулна гэж Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо мэдээллээ.
Тэрбээр “25 найрагчийн зургаа нь “Болор цом”-ын эзэн болж байсан хүмүүс. Наадмыг МЗЭ-ийн Их чуулганаас шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн гишүүд нээлттэй, ардчилсан, шударга зарчмаар шүүнэ” гэжээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.