МАН хүслээ гүйцээх өдөр
Өнөөдөр /2021.12.27/ МАН-ынхан хүслээ гүйцээх өдөр. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын бүтцээ өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. Эл төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ҮХЦ-д Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гаргасан “Парламентын танхимаас дөрөвхөн хүн сайдаар сонгогдох нь хууль зөрчиж байна” гэх агуулгатай гомдол чухал үүрэгтэй бөгөөд МАН-ынхны найруулж буй сценарь. Энэ дагуу ҮХЦ өнөөдөр /2021.12.27/ давхар дээлтэй сайд нарыг олшруулах боломж гаргаж өгөхөөр дунд суудлаа хуралдуулна. Тэдний гомдлыг хүлээж авч, оноос өмнө ҮХЦ шийдвэрээ гаргана гэх таамаг бий.
Ийм процесс өрнөвөл УИХ-аар ч шуурхай оруулчихна. Үүний дараа эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулна. Үр дүнд нь Засгийн газар задарч, бүтцийнх нь олонх нь давхар дээлтэй сайд болох нь МАН-ын хүсэл.
Тэд дан дээлтэй сайд нар сул, хүчгүй байгаа учраас цаашид Засгийн газрын сайд нарын олонх нь УИХ-ын гишүүн байх нь зөв гэдэгтэй олонх нь санал нэгдэж буй.
Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөөс дээш гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохгүй. УИХ-ын дөрвөн гишүүн л Засгийн газарт давхар сайдын албан тушаал эрхлэх боломжтой юм.
Ямартай ч одоогийн танхимын сайд нараасаа цөөн тооны сайд авч үлдээд, үлдсэнийг “явуулна” гэсэн мэдээлэл бий. Л.Халтар, Г.Ёндон, Б.Сайханбаяр, Н.Уртнасан, Б.Батцэцэг нарын нэрс үүнд нь багтдаг. Улмаар танхимаа У.Хүрэлсүхийн хүмүүсийг явуулж, Д.Амарбаясгалан, Н.Энхбаяр, Ц.Даваасүрэн нарын төлөөлөл орж ирнэ гэх прогноз хүчтэй өрнөж буй.
Шинэ Засгийн газар хоёр сайдаар бүл нэмнэ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яамуудыг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Шинээр бүрдэх Засгийн газар нь 17 яам, 18 сайдтай байна болох юм.
Цэц ямар шийдвэр гаргах нь өнөөдөр анхаарал татах гол сэдвүүдийн нэг байх юм. Эрх мэдлийн зөрчлөө Үндсэн хуулийн зөрчил болгох нь. Харин Үндсэн хуулийн цэц нь нохойд баридаг мод болох нь. Ямартай ч эрх баригчдын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шинэ оноос өмнө хийхээр яаравчилж байгаа эл өдрүүдэд цэц тэдний хүслийг гүйцээх шийдвэр гаргах нь дамжиггүй буй за.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ман цэцийг захирдаг болсон
Цэцийн хэдэн хөгшчүүд Үндсэн хуулиа биш мангаруудаа л бодно
Оны дараа сайд нараа солино
ardiin nam ugaasaa odoo buh yumiig l udirdaj baina shuu dee
Ман бүх насаараа төрийг захирна л гэж бодоод байгаа байхдаа хөөрхий гэж энэ хэдийг буулгах цаг нэг өдөр ирэх л байхдаа
ene humuus buur duraaraa durigaj bainaa
хамаг юмыг самарч гүйцлээшдэээ
дээдэс нь суудалаа олохгүй байхад доодчууд нь яаж гүйдэлээ олох вэ дээ .
хүмүүс яагад одоо л гэнт гайхаад байган бэ ? нэг намыг тэр чигт нь сонгохоор мэдээж л ийм юм болышдээ
ene asuudliig odoo yriltsaad yamarch hereggui shdee ugaasaa ta hed songood gargaad irtsen
yum bolgon uchirtai ard irged harj baigaashdee
an iin trolluud zugeer hogiin orj irehiin
hunii erhiig zurchij baigaa ni buur il tod bolj guitslee
Үндсэн хуулиараа тоглож байна даа Өөрсдөө тааруулаад өөрчлөөд байдаг Ёстой тавилан юмаа
ёстой л нэг дураараа дурьгаж дунд чөмөгөөрөө наргиж байна дааа
Захиалга өгөө л болоо аан ичмээр юм ийм улс оронд амьдрах юутай гунигтай вэ
teneg awgainuud
Урнаа минь чиний л хүсэл байна. Цэц тийм шийдвэр гаргаагүй УИХ ч хуралдаагүй байхад юу бичээд байдаг байнаа.