Эгийн голд ТЭСЭЛГЭЭ хийхээр боллоо

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Эгийн голын халианаас үүдсэн байгалийн гамшигийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож сумын иргэдэд аюул учраад байна. Өнөөдрийн байдлаар аймгийн ОБГ, тамгын газрын дарга, ИТХ-ын дарга зэрэг холбогдох албаныхан газар дээр ажиллаж байна.
ОБГ-ын туулах чадвар сайтай дөрвөн машин аврах үйл ажиллагаа явуулах явцдаа эвдэрч мөсөнд сууснаас одоо үлдсэн хоёр машиныг гаргаж авахаар 50-60 хүн ажиллаж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ шалгалтаар Эгийн голын үндсэн гольдрол дааринд шахагдаж бөглөрсөн болох нь тогтоогдсон бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штаб, БОАЖЯ зөвшөөрөл олгосны дараа мэргэжлийн компани тэсэлгээ хийх юм.
Эгийн голын халианаас үүдэж сумын төвийн 33 айл усанд автсан. Үүнээс 30 айл нь ах дүү хамаатан саднаараа хоноглож, гурван айлыг төрийн байгууллагын орон сууцанд нүүлгэн оруулаад байна. Мөн голын халианаас хамааралгүйгээр 20 гаруй айлын ногооны зоорь усанд автжээ. Үүнийг орон нутгийн удирдлагууд гүний усны түвшин дээшилсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Түүнчлэн олон айлын бие засах газрууд усаар дүүрч хөрсний бохирдол үүсчээ. Нутгийн удирдлага үүсээд байгаа нөхцөл байдлууд дээрээ хохирлын үнэлгээ хийлгэх, хөрсний бохирдлын шинжилгээ хийлгэх зэргээр холбогдох байгуулагуудад хүсэлтээ өгөн ажиллаж байна.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Голын ус буруугүй ш д, айлууд нь нүүвэл зөв биз
Яг зөв айлуудаа нүүлгээ.Албатай юм шиг голд ойрхон буучихдаг
Hahha tuulah chadvar saotai gechijee, naad orosiin ambasiin yeiin yumnuud chine uursduu arai gej yavmar boldog bizde
МЕРА компани энэ тэнд мөсний тэсэлгээ хийгээд байдаг юм билээ.
Туршлагатай байх.