“Поп” Ерөнхийлөгчийн “Поп биш” мэндчилгээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга он солигдох мөчид хундага өргөн мэндчилгээ дэвшүүлэхдээ иргэдэд “гэнэтийн бэлэг” барьдаг уламжлал тогтоогоод байсан. “Энэ жил юу амлах бол” гэсэн хүлээлттэйгээр төрийн тэргүүний шинэ оны мэндчилгээг сонсдог болсон цөөнгүй хэсэг бий.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд ч энэ хүлээлт байв. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаа авснаас хойших анхны шинэ оны мэндчилгээ энэ. Нөгөөтээгүүр түүнийг хамгийн популист, нийгмийн халамжит бодлого барьдаг улс төрч гэж харах нь олонтой. Тийм ч учраас он солигдох мөчид ямар нэг амлалт өгөх байх гэж хүлээсэн иргэдийн хүлээлт талаар болчихов.
Тэр зүгээр л өнгөрч буй 2021 оноо дүгнэж, амжилт бүтээлээ нэрлээд, даруухан хундага өргөөд дуусгачихлаа. Үүнийх нь дараа магтаал, шүүмжлэл зэрэг зэрэг өрнөв. Нэг хэсэг нь “Юу ч амласангүй, хүлээж үзлээ” гэх бол нөгөө хэсэг нь “Товч тодорхой, зөв мэндчилгээ хүргэлээ” хэмээж байх юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч оны нийгэм, эдийн засгийн статистик тоо баримтуудаас хэсэгчлэн дурдаад, спортын салбарт гаргасан амжилтуудаа нэрлэсэн. Улмаар ирэх онд үйлдвэрлэгч улс болох зорилт руу улам тэмүүлнэ гэдэг үзэл санааг илэрхийлсэн юм. Цар тахал, өвчин вирус гэж нэг их улигласангүй, эмч ажилтнууддаа талархал л илэрхийллээ.
Хамгийн онцлох эшлэл гэвэл:
...“Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ...
Хамгийн популист төрийн тэргүүн хамгийн агуулга сайтай мэндчилгээг дэвшүүллээ гэсэн сэтгэгдэл сошиал орчинд илэрхийлэгдэж байна. Гэхдээ он солигдох мөчийн өмнө нь эрх баригчид хэдий нь популист шийдвэрүүдээ гаргачихсан. Айл, өрхийн цахилгааны төлбөрийг тавдугаар сарын 31 хүртэл тэглэх зэрэг халамж, урамшууллын шинжтэй шийдвэрүүд гарчихсан. Тиймд “Халамжаар туйллаа” гэх шүүмжлэлээ “поп” биш мэндчилгээгээр халхалчихв уу гэсэн дүр зураг ч харагдана.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авч идэж сурчаад амташаад яршигаа. Поп чинь жинхэнэ Баттулга чинь биздээ
сайхан мэндчигээ байна. Одоогийн Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ, Засгийн газартайгаа хамтраад улсын нийслэлийг эртний түүхэт Хархорин буюу Орхоны хөндий рүү нүүлгэх түүхэн шийдвэрийг гаогах хэрэгтэй. Үүнийг л иргэд ихэд хүсэж байна.
Орхоны хөндийд Дэд бүтэц муу ямар машинаар нүүх биш. Бусад аймгуудтай холбогдох зам муу. Харин Багануур, Багахангайн дунд Гүн галуутайн хөндийд очвол 100 гаруйхан км, өргөн тал хээртэй, төмөр зам,2 ч хар зам, Хэрлэнгийн ус, Багануур, Шивээ овоогийн нүүрс, 2 хөршийг холбосон авто төмөр замын сүлжээтэй газар юм.
Тийм шүү нийслэлийг нүүлгэж байж улаанбаатар сайхан болно
Энэ авгай чинь одоо юу хуцаад байгаа гичий вэ!?Энэ Эгүүр чинь ямар хөгийн юм , ямар жул юм бэ?
За за мэндчилгээ дээвшүүлж Баттулга шиг ахмадуудыг ялгаварлан гадуурхаагүй хийх ажлаа л ярьсан. Хүрэлсүх монголд хэрэгтэй хэд хэдэн том ажлыг эхлүүлээд дуусгах шатандаа явж байгаа монголчууд үр дүнг нь хүлээж байгаа. Анархист ардчилалаас болж монглын хөгжил саарч монголчууд бидний амьдрал муудсан. Одоо засах хэрэгтэй. Одоо ямар ч нам байсан ардчилалаар явдагаараа явна. Харин АН гарч ирвэл анархист ардчилалыг жинхэнэ утгаар нь явуулна гэдгийг өнгөрсөн хугацаанаас мэдсэн. МАН одоо шудрага ардчилалыг хөгжүүлж авилгач буруу хууль бус зүйлийг ард түмний нүдэн дээр илээр шийтгэжзөв нийгмийг цогцлоох ёстой.
Сайхан л мэндчилгээ боллоо Заавал юм амлах ёсгүй бизээ
Захиалагатай хэдэн хүн нь бичсэн нь тодорхой байна шдээ