“Давхар дээл”-ийн асуудлаарх хуралдаан товлогдоогүй байна
Өнгөрсөн даваа гарагт /2021.12.27/ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын өгсөн мэдээллийн дагуу үүсгэгдсэн “Давхар зээл”-ийн асуудлаарх маргааныг ҮХЦ-ийн Дунд суудлыг хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Энэ талаар ҮХЦ-ээс нэхэн тодруулахад Дунд суудлын хуралдааны тов өнөөдрийн байдлаар тогтоогүй байгааг мэдээллээ. Товыг нэг долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх аж.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь буюу “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тус хуралдаанаар хэлэлцэнэ.
Хэрэв зөрчсөн гэж үзвэл УИХ дотроос томилогдох сайд нарын квотыг нэмж, Засгийн газрын бүтэц хөдлөх процесс улс төрийн хүрээнд өрнөх чигтэй байгаа юм.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яана даа манайхан
Үндсэн хуулийн цэцийнхэн минь зөв л шийдвэр гаргаарай даа Наад заалт чинь Үндсэн хууль зөрчөөгүй шүү. Хэрвээ зөрчсөн гэж шийдвэр гаргах юм бол цэцийн нэр хүнд хэзээ ч сэргэхгүйгээр шороотой хутшалдана шүү. Нэг бол ер нь засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг хамт хаших нь Үндсэн хууль зөрчиж байна гээд шийдвэр гаргавал их зөв болно доо.
Яг тийн шүү УИХ-ын гишүүн сайдын алба хаших нь буруу
Цэц хир зөв шийдвэр гаргахыг харах л үлдлээ. Хэрвээ давхар дээлтэй сайд байх ёстой гээд шийдвэр гаргар юм бол Үндсэн хуулийн цэцийг татан буулгах хэрэгтэй.
Хэрвээ давхар дээлийг дэмжсэн шийдвэр гаргах юм бол 2024 онд Цэц МАН хоёр хөтөлцөөд цөллөгт очих нь гарцаагүй.
Цэц эрх баригчдын хууль бус үйлдэл шуналыг арай гүйцэлдүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргахгүй байлгүй дээ. Эд чинь Үндсэн хуулийн ганц манааё нь шүү дээ.
Цэц минь хоттой хонь руу чинь шүдээ хурцалсан чонууд дайрахаар хүчэээ хуримлуулж байна шүү. Буугаа аваад буудахад бэлэн байгаарай даа
Цэц минь наад асуудлаа битгий хэлэлц. Хэрэгсэхгүй болгосон нь дээр шүү.
АГ-ын нөхөд юу бодож ийм сонин өргөдөд цэцэд өгөө вэ? МАН-ын захиалгаар яваад байгаа юм уу. Юу горьдож ийм балай булай юм хийгээд байгаа юм бэ?
ЗӨНӨХӨӨРӨӨ ХОРГОЛООРОО \ хүний баасны нэг хэлбэр \ ТОГЛОДОГ ГЭЭ БИЗ ДЭЭ . 100 гарчихсан амьтан ҮХ - ийн ЦЭЦЭЭР тоглох нь зүй ёсны юм биш үү , ЦЭц - д тогломоор хөөрхөн хорголууд ч бий : гуулин хүүхний хонго илдэг , гүрван ӨНДӨРЛӨГИЙНХӨӨ амыг хардаг , за тэгээд бас шаардлага гхрвал ЗХ босгодог хүн очно гэж энд мэдэгдсэн байна . . .