Нийгмийн

Заамар сумын цагдаа: “Бүрдэл майнинг”-ийн жолооч даралт ихэслээ гэж эмчээ дуудаад кабиндаа нас барсан

Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн бүсэд осол гарч хүний амь нас хохирсон тухай мэдээлэл цацагдаад байна. Бид энэ талаар тус компанийн 9511.... дугаараас лавлахад  “Оффис амарсан байгаа тул бид мэдээлэл өгөх боломжгүй. Уурхайтай холбогдож байж мэдээлэл авах боломжтой” гэсэн бөгөөд “та уурхайтай холбогдох дугаар өгч болох уу гэхэд “тийм боломжгүй” гэлээ.

Харин Заамарын цагдаагийн хэлтсээс тодруулахад “Өнөө өглөө /01.03/ 8:15 цагийн орчим манайд дуудлага ирсэн. Шалгагдаж байгаа. Нарийн мэдээлэл тодорхойгүй. Ямар ч байсан жолоогоо барьж явахдаа толгой өвдөөд, даралт ихсээд байна гэж эмчийгээ дуудсан байдаг. Тэгээд кабиндаа нас барсан. Нөхцөл байдлыг эмч нь тогтоогоод манайд мэдээлэл өгсөн байгаа. Манайх дуудлага мэдээллийн дагуу бүрэлдэхүүн маань шалгаад шинжингээнд ороод байж байна” гэлээ. “Эко алтан заамар” ХХК нэрээ өөрчилж 2020 оноос “Бүрдэл майнинг” нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.                  

Б.БАЯРТ 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

"Бүрдэл майнинг" Булган аймгийн Бүрэгхангай суманд нэг салбар нь ажилладаг байхаа.

Зочин
Зочин

Эднийх ёстой хүн алж ханадаггүй нүгэлтэй газар юм аа. Өмнө нь мөн осол гарч сайхан залуус өөд болж байсан. Хэний хамаатай газар болхоороо хүн алаад үйл ажиллагаагаа хэвийн явуулаад байдаг байна аа ????????

Холбоотой мэдээ

Back to top button