НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Тэс, Луус сум хүнсний талон авдаг бүх өрхөө хөдөлмөрт зуучилжээ

Дундговь аймгийн Луус, Увс аймгийн Тэс сумууд хүнсний талон олгодоггүй болсон талаарх мэдээлэл түгээд байна. Бид энэ талаар сумдын Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас тодрууллаа.

Ингэхэд  Дундговь аймаг дахь тус газрын мэргэжилтэн Б.Цэвэлмаа “Манай аймаг “Халамжаас хөдөлмөрт” уриатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хүнсний талон авдаг өрхүүдээ ажил, хөдөлмөрт зуучилж байна.

2021 оны байдлаар Луус суманд 10 өрх хүнсний талон авдаг байсан. Оны сүүлээр гурван өрх үлдээд байлаа. Ингээд шинэ он гарахад бүх өрхүүд маань ажил, орлоготой болсон гэсэн үг” гэж ярилаа.

Харин Увс аймгийн Тэс сум дахь мэргэжилтэн Н.Заяахүү “2021 оны байдлаар манай суманд 16 өрхийн 82 иргэн хүнсний талонд хамрагддаг байсан. Төсөл, хөтөлбөрийн хүрээнд тэднийг үе шаттайгаар ажил хөдөлмөрт зуучилсан. Улмаар хүнсний талон авдаг өрхгүй, аймагтаа анхны сум болоод байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зураг нь луус сум биш бна

Дорж
Дорж

МАНАЙ СУМАНД ЗАЯАХҮҮ ГЭЖ ХҮН БАЙХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button