НИЙГЭМ

GISAID: Монгол Улс XII сарын 19-нөөс хойш мутац бүртгэлийн мэдээллээ шинэчлээгүй байна

Коронавирус хурдацтай генийн мутацад орж буй бөгөөд тэдний зарим нь халдварлах чадвар өндөр байгаа тул дэлхий нийтийн анхаарлыг татах сэдэв болсоор байна. Хамгийн сүүлд Омикрон мутац хамгийн хурдан тархдагаараа онцлог болсон.

Тэгвэл дэлхийн улсууд дахь коронавирусийн мутацыг бүртгэлжүүлдэг олон улсын GISAID байгууллагын дата санд Монгол улс хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 19-нд мэдээлэл өгчээ. Энэ өдөр альфа, дельта хувилбар бүртгэж авснаа мэдээлсэн байна.

Тус дата санг шүүж үзвэл, Монгол Улсад 105 альфа, 27 дельта хувилбар бүртгэгдээд буй аж.

Хэрэв арванхоёрдугаар сарын 19-нөөс хойших мэдээллээ шинэчилбэл энд Омикрон мутац мэдээлэгдэхийг үгүйсгэх аргагүй юм.

Мутац вирусийн талаар бэлтгэж байсан өмнөх дэлгэрэнгүй материалтай энд дарж танилцана уу. Тус нийтлэл дэх Монгол Улсад бүртгэгдсэн мутацуудын мэдээлэл цаг хугацааны хувьд хуучирсныг онцолъё.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button