Гурван жил тэмцэж, олон их наядыг хийсгэчхээд омикроноо шинжилж чадахгүй суугаа УЛС

Өчигдөр /2022.01.05/ Засгийн газар хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
Ингэхдээ “Омикрон хувилбарын тархалт хурдацтай байна. Манай улсын хувьд оны сүүл, 2022 оны эхээр халдварын тоо нэмэгдэж эхэллээ. Манайд омикрон илрүүлэх төхөөрөмж байхгүй учраас арванхоёрдугаар сард 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Хариугаа хүлээж байна" хэмээн ярив. Эмгэнэлтэй.
Уг нь дэлхий дахинд ковид тархаж, манай улс цар тахалд бэлдэж эхлээд гурван жил гаруй болжээ. Гадаадын зээл тусламж, улсын төсвөөс олон их наяд төгрөг зарцуулав. Үнэн хэрэгтээ ихэнхийг нь салхинд хийсгэж, нэг хүнийг найман саяар эмчилж байгаа гэх мэтчилэнгээр маш их мөнгө "угаав".
Үр дүнд нь гурван жилийн дараа омикрон илрүүлэх төхөөрөмж ч үгүй, Япон руу сорьц явуулчихаад хүлээгээд сууж байх жишээтэй. Түүнийг хүлээж суутал омикрон нь аль хэдийн тархсан биз. Ийнхүү Монгол Улс, Засгийн газар, эрх баригчид цар тахалтай тэмцээд байгаа нэртэй ч учраа олохоо байсан дүр зураг харагдаж байна.
Хил нь хаалттай, хэзээ нээгдэх нь тодорхойгүй, бүх төрлийн барааны тасралттай, бүх юмны үнэ тэнгэрт хадсан, омикрон орж ирсэн эсэх нь тодорхойгүй, оношлох оношлуур байхгүй, иргэдээ халдвар авсан эсэхийг шалгах тест ч байхгүй л сууцгаана.
Б.ЦЭЛМЭГ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sayhan l manaih omikron orj irwel shuud medne gd bsan hudlaa bsan ymu
Onikron orj irwel odoo tged bvgd duus2