УЛС ТӨР

МОНЦАМЭ-г Г.Амартүвшин удирдана

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн харьяанд шилжүүлэх шийдвэр гарсан. Улмаар тус агентлагийн одоогийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг ажлаа өгөхөөр болж буй.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг энэ суудалд тавина гэсэн мэдээлэл яригдаж байна.

Энэ хүн олон улсын харилцааны чиглэлээр мэргэшжээ. 2004 онд МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд магиситрын зэрэг хамгаалсан байна.

Сүүлийн 20 орчим жил Гадаад харилцааны яаманд ажилласан түүхтэй түүний намтрыг энд дарж сонирхоно уу.

Монголын хамгийн урт түүхтэй агентлагуудын нэг МОНЦАМЭ-г Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлж, мэргэжлийн бус хүнээр удирдуулах нь гэсэн шүүмжлэл ойрын өдрүүдэд тасарсангүй. Ерөнхийлөгч чиг үүргээрээ гадаад орчинд улсаа төлөөлдөг субьект тул хэвлэл, мэдээллийн агентлагаа давхар базах нь уялдаж болох хэдий ч энэ өөрчлөлт ихээхэн анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН

ГАДААДЫН ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ ТӨГССӨН ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙНА ШДЭЭ. ГАНЧИМЭГ ЧИНЬ СОНИНЫ СУРВАЛЖЛАГЧ БОЛОХООС ГАДААД ХЭЛ САЙН МЭДЭХГҮЙ ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН БУС БАЙНА ДАА. МОНЦАМЭ ГЭДЭГ ЧИНЬ ГАДААД МЭДЭЭ СОЁЛЫГ ТҮГЭЭХ АЖИЛ ШДЭЭ.

Зочин
Зочин

Ганчимэг халагдах юм уу

Зочин
Зочин

Хуучин дарга нь ямар ч гадаад хэлгүй хүн.Монцамэ гэдэг чинь дэлхийтэй харьцдаг газар шүү.Сонины захиалга бичихдээ сайн болохоос гадаад мэдээ мэдэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button