НИЙГЭМ

Гадаадад очсон хоёр монгол иргэнээс “Омикрон” илэрсэн гэх мэдээллийг ЭМЯ үгүйсгэв

Монголоос БНСУ-д очсон монгол иргэнээс “Омикрон” хувилбар илэрсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар БНСУ-ын сайтад мөн мэдээлээд буй.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдэгдэл гаргалаа.

Эл мэдэгдэлд “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид19 эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг ба 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн тэрхүү иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гены дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн байна .

Монгол 2 иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна” гэв.

Л.САРУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Сар орчим болж байхад хариу нь эцэслэн гарах болоогүй байна гээд байгаа та нар худлаагий нь яаж мэдэж байгаан?!

Зочин
Зочин

Ээ дээ , сайд аа - хүү минь ДЭМБ - аас өгсөн цар тахалын үеийн критерээ л баримтлаарай . Намын даргын \ МАН \ чиглэлээрр ажиллавал нохойн замаар орно шүү - Нямхүү \ зэрэг \ найз аа хараа биз ... Сайхан намжиж байсан тархалт гэнт тэлээд \ омикроны хурдаар \ эхлэлээ , энэ нэг л юм хэлээд байж мэднэ ...

Холбоотой мэдээ

Back to top button