Гомдлын мөрөөр: Жолооч нар СӨРӨГ хариу авахын тулд СПИРТЭЭР хамар, хоолойгоо УГААДАГ

Цагаан хад суурьшлын бүсэд түр оршин сууж байгаа нүүрс тээврийн жолооч нарын ажлын нөхцөл байдал араасаа маш олон асуудлыг дагуулж байгаа. Тээвэрлэлтийн “Бөмбөлөг” системд шилжүүлсэн нь энэ олон асуудлын эхлэл нь. Гэвч албаныхан БНХАУ-ын халдвар дамжихаас сэргийлсэн шаардлагуудад нийцэж ажиллахаас өөр сонголт байхгүйг удаа дараа мэдэгдэж буй. БНХАУ-ын талаас, урьд нь ковидоор өвдсөн иргэнийг тээвэрт явуулахгүй байх, тухайн бөмбөлөгөөс нэг жолооч “эерэг” хариутай гарвал багаар нь бүсээс гаргах зэрэг нь жолооч нарыг эсэргүүцэх, ажил хаях, гомдол санал олноор гаргахад хүргээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт Цагаан хаданд авсан ПСР шинжилгээний хариунд эргэлзсэн санал, гомдлууд хэд хэдэн удаа ирсэн бөгөөд гишүүн уг асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилснаар хяналт, шалгалт хийж хариу ирүүлжээ. Н.Наранбаатар гишүүн ААН, жолооч нарт хандаж тухайн гомдлуудын шалгалтын хариуг өглөө. “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад суурьшлын бүсэд байрлах Коронавируст халдвар /КОВИД19/-ийг илрүүлэх лабораторийн шинжилгээний хариу бусад ижил төрлийн лабораторийн хариунаас зөрүүтэй гарч байна” гэх гомдлын хариуг ийн шийдвэрлэжээ. /холбогдох баримт бичгийг нийтлэв/
ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори “ ... Вакцинаас үүссэн дархлаатай суурин дээр халдвар авахад богино хугацаанд вирусыг дарангуйлж шинжилгээ сөрөг гарах тохиолдлууд их байна. Ийм жолооч сөрөг хариу авахын тулд давтан шинжилгээ өгөхдөө өөрийнхөө оронд эрүүл хүнийг өгүүлэх, зориудаар спирт ба ариутгалын уусмалаар хамар хоолойгоо угааж зайлан шинжилгээ өгснөөр сөрөг хариу гарах тохиолдол мөн их байх шиг байна .
...Цагаан хадан дахь тээврийн компаниуд хувийн эмчтэй бөгөөд тогтмол түргэвчилсэн оношлуур хэрэглэж эерэг гарсан жолооч нарыг нууж, ар гэрийн гачигдал нэрээр буцаадаг байдал нь тэнд байгаа жолооч нарыг халдварыг бууруулж хяналтандаа авахад төвөг учруулж байна. Цагаан хадан дээр эерэг гарсан шинжилгээний сорьцуудыг хадгалан, Улаанбаатар дахь ХӨСҮТ-ийн лаборатори руу журмын дагуу тээвэрлэн авчирч өмнө нь шинжилсэн болон өөр төрлийн оношлуураар давтан шинжилж шалган баталгаажуулж ажиллаж байна.” гэх мэтээр нөхцөл байдлыг дүгнэсэн хариу ирүүлсэн байна.


Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шун�##� л хүнд байд�##�д орууллаа
Өвчний хор хөнөөлөөс ЗГ-ын давсан шун�##� ийм болжээ