ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстан: Үймээн самуун хөрш улсуудад нь хэрхэн нөлөөлөв

Казахстанд болсон эсэргүүцлийн жагсаал дэлхийн зах зээл дээрх ураны үнэ 8 хувиар өсөхөд хүргэв. Шалтгаан нь, дэлхийд химийн ховор элемент ураны үйлдвэрлэлийн 40 гаруй хувь нь Казахстанд ногддогтой холбоотой.

Биткойны ханш ч долоон хувиар буурав. Энэ хэлбэлзэл нь Казахстан улс криптовалютын 18.1 хувийг үйлдвэрлэж, үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт орсонтой мөн холбоотой юм.

Казахстан урд талаараа Узбекистан улстай хиллэдэг. Тиймээс Узбекистан Казахстантай хиллэдэг хилийн бүс нутгийнхаа хяналтыг чангатгав. Мөн, Казахстан улс нэгдүгээр сарын 6-аас эхлэн Узбекистан, Киргизстан, Туркменистантай хилээ тодорхойгүй хугацаагаар бүрмөсөн хаав.

Узбекистан, Казахстаны хооронд үйлдэгддэг бүх агаарын тээврийн нислэгүүдийг цуцлав. Казахстантай хиллэдэг Узбекистаны бүс нутаг, дүүргүүдэд цагдаа, Узбекийн үндэсний гвардийн алба хаагчдын тоо нэмэгдэж байгааг гэрчүүд анзаарч мэдээлэв. Учир нь, Узбекистанд ч үүнтэй төстэй жагсаал цуглаан болж магадгүй гэдгийг хэд хэдэн шинжээч хүлээн зөвшөөрч, болгоомжлов.

Хөрш болох Казахстаны үймээн самууны улмаас Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев шинэ жилийн амралттай байсан ч нэгхэн хоног амрав. Амрахын оронд Казахстаны нөхцөл байдлын талаар Тажикистан, Туркийн Ерөнхийлөгчид болон Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай утсаар ярилцаж, дэмжиж байгаагаа илэрхийлж байв.

Узбекистан дахь ”Эрх чөлөө” радиогийн албанд Узбекистаны Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өөрийн биеэр шатахуун, бензин, цахилгаан, ус болон нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр өсгөхгүй байх тушаал өгөв. Үүний дараа Узбекистанд эдгээр барааны үнэ харьцангуй огцом буурсан аж. Тодруулбал, байгалийн хий, тахианы өндөг экспортлохыг бүрмөсөн зогсоож, мах болон бусад хэд хэдэн барааны импортын татварыг тэглэв.

Сүүлийн үед Узбекистанд эрчим хүчний хямрал олон жилийн турш үргэлжилж байгаа юм. Үүнд, цахилгаан эрчим хүч, автомашины шингэрүүлсэн хийн огцом хомстолд орсон.

Узбекистаны эдийн засаг Казахстаны эдийн засагтай нягт уялдаатай байдаг учир хөрш Казахстанд үүссэн нөхцөл байдлын улмаас тус улсад ч хомстол үүсэж болзошгүй хэмээн Узбекистаны эрх баригчид болгоомжлов. Мэдээжийн хэрэг импортын гурил, хүнсний зарим бүтээгдэхүүн, махны үнэ хэсэгчлэн өсөх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Хоёр орны худалдааны эргэлт 3 тэрбум гаруй ам.доллар.

Казахстаны “бослогочин” муж Мангистаутай шууд хиллэдэг хөрш Туркменистан улсын эрх баригчид ч үүссэн нөхцөл байдалд мөн болгоомжтой хандав. Тэд хууль сахиулах байгууллагуудад хүн амын дундах хэв журам сахиулах хяналтыг чангатгаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг даалгав.

Туркменистаны ард иргэд аль болохоор олноороо нэг дор цугларахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов. Нутаг дэвсгэртээ хэв журам сахиулах үүргээ биечлэн хариуцаж ажиллахыг хэсгийн төлөөлөгчдөд анхааруулж, өглөө, орой, шөнө гэлтгүй газруудыг тойргоор хянаж ажиллахыг үүрэг болгов.

Туркменистаны эргүүлийн цагдаа нар гудамж талбайд зүгээр зогсож байсан хүмүүсийг хүртэл саатуулж, санамсаргүй байдлаар цугларсан хүмүүсийг байцааж байв. Саатуулсан хүмүүсийн бичиг баримт, гар утсан дахь зурвас зэргийг шалгаж, ямар зорилгоор цугларсныг лавласан нь ил байгаа юм.

“Хяналтыг хаа сайгүй чангатгасан нь харагдаж байна. Цагдаа нар тосгонд хүртэл эргүүл хийж эхэлсэн” хэмээн Туркменистаны оршин суугчдын нэг ярив.

Мөн Туркменистанд ард иргэд нь өөр хоорондоо казахууд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө шийдэмгий шаардлага тавьж байгаа талаар ярилцаж, тэдний эр зоригийг биширсэн байр суурьтай байгаа нь ажиглагдав.

Цагдаагийн алба хаагчид, Аюулаас Хамгаалах Яамны ажилтнууд гадаадад байгаа төрөл төрөгсөдтэйгөө идэвхтэй “яриа” өрнүүлэв. 2020 оны гуравдугаар сард тус улсад цар тахал эхэлснээс хойш Туркменистан хамгийн багадаа 2023 он хүртэл хуурай газрын болон агаарын хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан юм.

(Эх сурвалж: Wikipedia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 10, 2022 08:26

mongolchuud mini enuunees l surgamj avdag yum shuu unheer hairan yum neeree

ZOCHIN
ZOCHIN
1 сар 10, 2022 08:57

KAZAKUUD UNENDEE BOL HAMGIIN UHAANTAI UVCHNUUR BOL HORT HAVDRAASAA SALAH OROLDLOGIIG HIIJIINSHDEE... MONGOLCHUUD HORT HAVDRIINHAA HAANA N YVAAGAA CH MEDEHGUI ...UTAAN DUNDAA AMSGALJ L BGAA BHDAA HUURHII UHERNUUD...BID..

Зочин
Зочин
1 сар 10, 2022 21:00

ЯМАР ЗОРИЛГООР ИЙМ ХАЧИН ЮМ БИЧЭЭД БАЙГАА ЮМ . МАНАЙХ ИЙМ ХЯНАЛТТАЙ БОЛ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ . ШУДАРГА ЁС , ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ БОЛ ХААНА ШУДАРГА ЁС ҮГҮЙ БАЙНА ТЭНД Л ГАРДАГ . МАН ӨӨРСДӨӨ ШУДАРГА БУС УЧРААС АВИЛГАЧДААР ДҮҮРЭН УЧРААС АРД ТҮМНЭЭ БОСОХ БАЙХ ГЭЖ АЙЖ БАЙНА .

Холбоотой мэдээ

Back to top button