НИЙГЭМ
ТОДРУУЛГА: “Давхар дээл”-ийн асуудлаарх ҮХЦ-ийн хуралдааныг товлоогүй байна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр өнөөдөр /2022.01.10/ мэдэгдэл хийх үеэрээ ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 14-нд товлосон гэж ярьсан.
УИХ дахь “давхар дээл”-тэй гишүүдийн квотын асуудлыг сөхөн тавьж буй, Үндсэн хууль өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэх энэ хуралдаан оны өмнө товлогдсон ч хойшилсон. Холбогдох маргааныг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар гаргасан байдаг.
Тэгвэл хуралдааны товыг ҮХЦ-ээс тодруулахад “Тов гараагүй байна. Гарсны дараа сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлнэ” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭНЭГҮҮД ЭЭ , ҮХ - ийн ЦЭЦ ҮХ -ийнхээ \ өөрийнхээ \ зүйл , заалтуудын ЗӨВ - БУРУУГ өөрөө ШИЙДДЭГГҮЙ \ зөв байна , буруу байна гэж \ юм . МАН - д ЗУУЧИЛЖ байгаа Адьшаа , Ганибал , Доржханд мэтийн ДОЛООГЧДЫН \ МӨНГӨ \ нэхэмжлэлийг буцаана - авч хэлэлцэхгүй ....