ХЭРГИЙН МӨРӨӨР: Эзэн тогтоогдоогүй 15 хэрэг үүрүүлсэн Д гэж хэн бэ
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид иргэн Д-г эрүүдэн шүүж, зохиомлоор хэрэг тохсон хэргийг өнгөрөгч нэгдүгээр сарын 5-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцсэн.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч Д.Чинбат, Л.Батцэнгэл, Г.Гандалай нар нь иргэн Д-г эрүүдэн шүүх замаар Эрүүгийн эзэнгүй 15 хэргийг хилсээр тохсон нь тогтоогдож, тус тус торгох ял оногдуулсан.
Улмаар шүүгдэгч нарыг:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах
- Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Эрүү шүүлт тулгах хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Чинбатыг 16.500.000, Л.Батцэнгэлийг 16.500.000, Г.Гандалайг 17.500.000 нарыг торгох ял оногдуулж шийдвэрлэсэн юм.
-ЭЗЭНГҮЙ ХЭРЭГ ТОХУУЛСАН ГЭХ ИРГЭН Д ГЭЖ ХЭН БЭ-
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр иргэн Д нь ХУЛГАЙН ХЭРГЭЭР удаа дараа торгуулийн болон биеэр эдлэх ял шийтгэл эдэлж байжээ. Хэрэг тохох үед ч мөн хулгайн хэрэгт шалгагдаж байсан аж. Хилсээр тохсон гэх хэргүүдийн ихэнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2 дахь хэсгийн 2.1-т заасан Орон байрны хулгайн хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6.1. буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хэрэг багтсан гэв. Иргэн Д тухайн хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэх ч, баттай нотлох баримт олдоогүй, зөвхөн аман байдлаар хэргээ хүлээжээ.
Хэрэг мөрдөн байцаалтын үеэр шүүгдэгчид хохирогчийн биед удаа дараа халдсан, гутаан доромжилсон үйлдлүүд тогтоогдсон учир иргэн Д өмгөөлөгч авах эрхээ эдэлж, эрхээ хамгаалуулснаар ялын хэмжээгээ багасгасан гэх.
Яллагдсан мөрдөгчид 23-28 насных бөгөөд хэлтэстээ ажиллаад удаагүй, залуу мөрдөгчид байсныг онцлов.
Тухайн мөрдөгчид шүүх хурлын үеэр "Нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учир ялыг хөнгөрүүлж өгнө үү" хэмээх хүсэлтийг тавьсан аж.
-ИРГЭНД ХИЛСЭЭР ЯЛ ҮҮРҮҮЛСЭН МӨРДӨГЧИД ЦАГДААГИЙН АЛБАНД ДАХИН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ-
Яллагдсан мөрдөгчид мөнгөн торгууль төлөхөөс гадна, нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан учир дахин цагдаагийн албанд ажиллах боломжгүй гэв.
Учир нь Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг. Иймд хэрэг зөрчил гаргаж, ял эдэлсэн албан хаагчийг цагдаагийн байгууллага авдаггүй гэв.
-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ БУСДАД ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАЖ, ХҮНЛЭГ БУС, ХЭРЦГИЙ ХАНДАЖ, НЭР ТӨРИЙГ НЬ ДОРОМЖЛОХЫГ ХОРИГЛОНО-
22 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
- 22.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.
- 22.2.Цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.
- 22.3.Цагдаагийн байгууллага, алба хаагч баривчлагдсан, түр саатуулагдсан насанд хүрээгүй этгээдийн 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл садангийн хүнд энэ тухай мэдэгдэх үүрэгтэй.
- 22.4.Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.
- 22.5.Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.
- 22.6.Цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ.
- 22.9.Цагдаагийн алба хаагчийн ажиллагаа тус бүрийн хамрах хүрээ нь тухайн ажиллагааг хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдана.
- 22.10.Цагдаагийн алба хаагчийн үндэслэл бүхий сэжиг нь хуульд заасан ажиллагааны явцад батлагдаагүй нь тухайн алба хаагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tsagdaa nar bvr amar ym bolohnee
arai2
цагдаа ийм байхаар чинь яахын болж байна аа. өөрийнхөө ажлыг хөнгөлөг гээд нэг хүнд баахан хэрэг тохчихдог юм байхдааа
кинон дээр л ийм гардаг гэж бодсон бодит амьдр�##� дээр ийм юм байдаг байсан юмуу
Үнэхээр дампуу харгис юм аа
Deerees ni ingej surgaad bgaashdee
37 он ирсэн байна тэгээд нохойнуудыг торгоод толгойг нь илдэг шүүхтэй монгол
Олон хэрэг илрүүлсэн гэж �##�бан туша�##�, цол хэргэм нэмэх гэсэн атгаг санаатай хүн хогнууд л энэ дээ.
Ийм юмыг ажлаас х�##�
Ийм хэрэг тохож үүрүүлдэг л�##�арын юмнууд зөндөө байгаа дөө. Орон нутагт ялангуяа их хэлмэгдүүлж хилсээр суулгадаг гэх яриа маш их
цагдаа нар гэж хамгиин муухай шун�##�тай мөнгөнии төлөө юу ч хиинэ �##########� шүү
Шинэ з�##�уу цагдаа нар дээрээ танилгүй болохоор баригдсан бна. Хууччуулыгаа хэзээ ч шийтгэхгүй.
Cург�##�т муу байна
araiiishde
цагдаа нар з�##�уу хүмүүс бна з�##�уу цагдаа нар ийм байхаар яана аа нөгөөл коммунист дэглэмийн сург�##�т ,ахмад авилг�##�ч хурандаа нарын үлгэр жишээ з�##�уусийг ийм ёс зүйтэй хүмүүжүүлж бна даа,монголын хууль хүчний байгуулагыг иж бүрнээр сольж энэ заваан хөгшин нийгмийн шаар болсон төгцөгүүдээс хүчний байгуулагыг с�##�гаж цэвэрлэх цаг бсон
Монголын цагдаагийн үнэн дүр төрх ер нь бол дээр үеэсэээ л ингэж хэрэг хүлээлгэж цол �##�бан туша�##� ахидаг байсандө
Тэр нь з�##�уучууд нь өвлөгдөөөд л явж байн
Хууль сахиулах их сургууль гэж цагдаагаас гологдогсод очиж багшилдаг цэргийн дэгтэй ш�##� худ�##� хуулийн нэртэй цэргийн сургуулийг цэгцлэх хэрэгтэй дээ
Шүүгч нарыг ч гэсэн авилга авсан буруу шүүсэн нь тогтоогдвол ахин шүүхийн байгууллагад ажиллах эрхгүй болгомоор юм
АЖИЛ хийх хүнийг ЦЕГ ын даргаар тавихгүй бол асууд�##� их гарч байна
Baruuni ornuudad ilreegui udsan,haagdsan herguudiig ooriin sonirholoor mordon ilruuldeg humuus olshirson bna
Х.с.и.с.чанаргүй төгсгөж хүнээ шилж сонгож чадахгүй байна ар өврийн ха�##�га сург�##�т оролцон ийм л бүтээгдэхүүн гарч байнадаа.