НИЙГЭМ

АМГТГ: Цас орж байгаа учраас шатахууны дээж авч шинжлэх ажлыг хойшлууллаа

АМГТГ-аас өнөөдөр /2022.01.12/ шатахуун импортлогчдын агуулахуудад хяналт шалгалт хийж байна. Иргэдийн зүгээс шатахууны чанар муу байгаа талаар мэдээлж, үүний дагуу тогтмол хугацаанд эл шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Шалгалтын үеэр АМГТГ-ын хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн "Өмнө нь улиралд нэг удаа ийм шалгалт хийдэг байсан ч иргэдийн хүсэлтээр сар тутам болгож өөрчилсөн.

Өнөөдөр уг нь дээж авч, шинжлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч ийм цастай үед дээж авбал өөрчлөлт орж, үр дүн буруу гарах магадлал байдаг. Иймд хойшлуулж, маргааш, нөгөөдрөөс авахаар боллоо. Харин өнөөдөр агуулахууд дахь шатахууны үлдэгдлийг шалгаж байна. Цаашид түүвэрлэсэн байдлаар шалгалт хийж явна" гэлээ.

Мөн энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, гадаад эх үүсвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дагвасүрэн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Ер нь шатахууныг хольцтой, устай байна гэдэг худлаа асуудал шүү. Ус хүнд жинтэй тул дороо тунана, өвөл хөлдөнө. Иймд агуулахаас ШТС-ууд руу явахдаа шүүгдэж, хүнд металл, ус зэрэг найрлага байвал тунаад үлдчихнэ. Шахалтад ч мөн ямар нэг асуудал байх боломжгүй. ШТС-уудын тоолуур нь хийн тоолуур учраас дутуу шахах боломжгүй байдаг. Бидний хувьд чанаргүй шатахуун байна гэх дүгнэлт хэлэх боломжгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 15:50

Хаана орсон их цас вэ, яар####тай ажил хойшлуулдаг

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x