Нийгмийн

ТҮК-ИЙН АЖИЛТАН: Зам шүүрдэхэд хөө, тортог л байдаг

Улаанбаатарын утаа шахмал түлшнээс болоогүй, зуухнаас л болоод байгаа гэх энэ мессежний цаана гэмгүй нэгэн болж үлдсэн шахмал түлшний тухайд хэдэн үг сийрүүлье.

Улаанбаатар хотын баруун бүс, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж, үйл ажиллагаа явуулаад дөрөв дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэр цагаас тэр хавийн айл өрхүүд тэр үйлдвэрийн өдөр тутмын процесс, үйл ажиллагаанаас агаарт дэгдэж буй хөө тортог, угаар утаанд дарлуулж байгаагаа ярьж, хэлсээр өдийг хүрч байна.

Хотын зүүн бүсэд амьдардаг, баруун зах руу төдийлөн очдоггүй сэтгүүлч миний хувьд тус хорооны нутаг дэвсгэр, шахмал түлшний үйлдвэрийн ойр орчимд очиж хоёр цаг ажиллахдаа нөхцөл байдал ямар хүнд байгааг биеэр мэдэрч, гайхаж мэгдсэнээ энд дурдая.

Хоёрхон цаг зогссон машин хар хөө тортогт дарагдсан байв. Шахмал түлшний үйлдвэрийн ойролцоо байдаг компанийн ажилчдын машин бололтой. Зогсоол дүүрэн машин хөө тортогт дарагдаж, цөхөрсөн зарим нэг жолооч машинаа угаалгаагүй асар удсан дүр зураг харагдаж байв. Зарим хөө нь бүр дагтаршиж, зузаарсан байдалтай байх. Байнгын хөдөлгөөнтэй байдаг машины дүр зураг ийм байхад тэнд насаараа амьдарч буй айл өрхийн гэр орон, өмсөж зүүж буй хувцас, хамгийн гол нь амсгалж буй агаар нь ямар аймшигтай байгааг хэлээд илүүц биз.

Э.БУЯНЖАРГАЛ: ЗАМ ШҮҮРДЭХЭД ХӨӨ, ТОРТОГ Л БАЙДАГ

Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хавьд замын цэвэрлэгээ, үйлчилгээ явуулдаг ТҮК-ийн ажилтан Б:

Бид өглөө 06:00 цагт ажилдаа гардаг. Өглөө маш их утаа, тортогтой. Зам шүүрдэхэд хөө тортог л байдаг. Түлшний машинууд ачаагаа сайн баглахгүй, машин нь нэг донслоход  л тэр чигээрээ асгараад замаар нэг хөө, тортог, хог болгоод явдаг. Гэхдээ өнгөрсөн жилийнхээс энэ жил утаа гайгүй болсон юм болов уу гэж хардаг. Би өөрөө Содон хорооллын ойролцоо гэр хороололд амьдардаг. Тэнд ч адилхан тортог унадаг. Гэр дээрээ гарч шүүрдэж цэвэрлэдэг. Манайх "Өлзий" зуух хэрэглэдэг. Гэхдээ бас л тортог, хөө, утаа гаргадаг. Энгийн зуух амыг нь онгойлгоод дэгээ төмрөөр үнсийг нь унагадаг. Өлзий зуух ширмийг нь авахгүй, төмрөөр үнсийг нь цохиж унагадагаараа давуу талтай юм болов уу.

ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

"СУРВАЛЖИЛГА: Утаачин дарга нарын "ЗУУХНЫ ХЭРҮҮЛ" иргэдийнхээ амьжиргаанд тулаад зогссон нь" нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 12:01

ямар ч хэцүү юм дээ. угасаа л өвөл болдог 4 улир�##�тай орон байж өвлийн улир�##�д хэдхэн өрх айлуудаа яаж нэг дулаахан өнжүүлчих үү, бүхэл бүтэн улсын нийслэл байж яаж хотоо утаа тоосгүй байлгах уу гээд бодлого төлөвлөт хийгээд ажилчиж чаддаггүй тийм л арчаагүй хүмүүсийг бид нар сонгосон шдээ

Зочин
Зочин
2022-01-12 12:12

хог биш хөө тортог байдаг болж дээ

Зочин
Зочин
2022-01-12 14:39

Shahm#l tulshind l bna baritsalduulagch gej hujaagaas yu avaad baidag ym bol mongoldoo hor bagatai uildverlej boldoggui ymuu

Холбоотой мэдээ

Back to top button