НИЙГЭМ
Ч.Болортуяа: Хүүхдийн мөнгө авахад сар бүр хүсэлт гаргахыг Ерөнхий сайд эсэргүүцсэн

Өнөөдөр /2022.01.12/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл үүгээр гарсан эхний шийдвэрүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцууллаа.
Энэ үеэр Ч.Болортуяа “Хүүхдийн мөнгийг “Ирээдүй өв сангийн тухай” хуульд 2021 оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг эх хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж авахаар болсон. Үүний журмын төсөл Засгийн газраар хэлэлцэгдлээ. Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учирна. Иймд хөнгөвчлөх ямар арга байгааг судалж, долоо хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгосон” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайдын зөв сар бүр хүсэлт гаргана юу байсын
Хүүхдийн мөнгөө зүгээр л өгдгөөр нь өгөөч ээ иднэ үү хадгална уу
Их хурлын гишүүд гэж дарамтлагч анги гарч ирэх нээ, сар бүр хүсэлт гаргах гэж хуулинд заагаад байдаг. Түүнийг нь дэмжигч сонгогч эцэг, эхчүүд нь тоодоггүй гэнэ ээ
Giiguuljdee
Өөрсдөө идэх аргаа олчихжээ
Лайтай хар пэтка вэ зүгээр л өгөөч дээ