УЛС ТӨР

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Онон, Д.Жавзандорж нарыг дэмжлээ

  Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгснөөр хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хийв. Тэрбээр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна.

    Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон нийгмийг хэрхэн төлөөлж ажиллах талаар, мөн томилогдвол ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах эсэхийг тодруулж, хариулт авсан юм. Нэр дэвшигчид хуулийн хүрээнд ажил үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллах талаар хариуллаа. Асуултад мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хариулт өгөв.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, М.Оюунчимэг, Ж.Батсуурь, Ж.Мөнхбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар телевиз өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох талаас нь харж хөдөлмөр, бизнес хийх санаа, сэдэлтэй байх талаар, Д.Тогтохсүрэн залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсрол олгоход контентийн бодлогыг чиглүүлж ажиллах талаар үг хэллээ.  Гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар хэлсэн үгэндээ Үндэсний зөвлөлийн талаар ажилдаа хариуцлагагүй хандаж, хурлаа цаг тухайд нь хийдэггүйгээс олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй гацаанд орж, уран бүтээлчид хохирч буй талаар хөндсөн. Гишүүн Н.Энхболд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжгүй тохиолдолд Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах дэгтэй болох нэмэлт, өөрчлөлтийг зохих хуульд оруулах талаар мөн санал, байр суурь илэрхийлэв.

Ингээд Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн агуулгаар тус бүрт нь санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgenirgen
Irgenirgen
2022-01-13 12:16

Javzandorjiig 100% demjij bna. Zov setgeltei, shudarga zaluu.

Энхтайваг
Энхтайваг
2022-01-14 05:04

Онгорхой суултуур шиг олибоггүй хүн олоод ир гэвэл Онон л байна! Олны өмнө шагн�##� өгсөн төрийн тэргүүнээ нулимаж, оронд нь очсоны улыг долоож Үндэсний Зөвлөлд орсон олиггүй этгээд олоод ир гэвэл Онон л байна!

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button