Нийгмийн

АТГ: Төсвийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авсан байна.

Тус алба Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, дүгнэлт, зөвлөмж санал боловсруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх судалгааны ажил, “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж, үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистикийн талаарх судалгаа”, “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах судалгаа”, “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох судалгаа” зэрэг судалгаа, дүн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button