Нийгмийн

“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч Б.Тунгалагтамир: Манай гэр бүлийн зургийг тусламж, лайк гуйсан постод байнга ашигладаг

“Авьяаслаг монголчууд” шоуны онцгой оролцогчдын нэг. Зургаан хүүхэдтэй, багыгаа халуурахаар нь далимдуулаад нэвтрүүлэгт орох гээд  гараад ирсэн хэмээн тайзан тасхийтэл инээж зогссон Б.Тунгалагтамир  MN25 сувгийн “Нэг удаа” нэвтрүүлэгт уригдаж Өвөрмонгол, Солонгост “нэг удаа” аялсан азтай малчин бүсгүй. Түүнтэй товчхон ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу? Отор нүүдлээр явна уу, Өндөрширээтдээ байна уу, танайх?  

-Сайхаан, сайхан уу. Энэ жил дулаахан бас цастай өнтэй сайхан өвөл болохоор отор нүүдлээр явсангүй. Өндөрширээтдээ өвөлжиж байна.  Бид хоёр Эрдэнэбатын үе дамжсан, ээжээс нь дээш хоёр үеэрээ амьдарч ирсэн өвөлжөөг  өвлөж авсан.  Ноднин цаг ширүүхэн, бүр Орхонтуул руу оторлоод ирсэн. Энэ жил ёстой сайхан байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунаас хойш таны  амьдралд ямар өөрчлөлт гарав?

- Хамгийн түрүүнд хэлэхэд, жилийн зайтай хоёр хүүхэд төрүүлсэн. Таван охин,  гурван банди, найман хүүхэдтэй боллоо.  25 суваг телевизийнхээ “Нэг удаа” нэвтрүүлэгт уригдаж  “Өвөрмонголд нэг удаа”, “Солонгост нэг удаа” гээд хоёр дугаарт оролцлоо. Тодорхой хэмжээнд  хүмүүс таньдаг болчхож. Энд тэнд явахад хүндэлж хүлээж авна, өөчилж гоочилж харах нь ч бий.  Аливаа зүйл сайн, муу хоёр талтай юм даа. Энд тэндхийн арга хэмжээ, хурим найранд дуулна.  Сум аймгийнхаа арга хэмжээнд тогтмол оролцоно. Өөрийн гэсэн уран бүтээл хийгээгүй. Коверлож дуулаад л яваа.

-Шоуны тайзан дээрээс “Эрдэнэбат уурлаад явуулах шинжгүй” гэдэг үгийг үзэгчид маш гоё хүлээж авсан. Одоо танай хүн явуулахдаа хэр байна?

- Дажгүй болчихсон ш тээ.  Ирэх унаагаа яриарай, маргааш гэхэд ирээрэй гэдэг нь засарсан шүү.  Би ч бас явсан нохой яс зууна гэгчээр амьдралдаа багахан хэмжээний дэм болно. Үр хүүхдүүд минь том болчихсон, багуудаа харчихна .  Том  охин маань одоо 21 настай, бага нь хоёр настай. “Өвөрмонголд нэг удаа” нэвтрүүлэгт явахад жаахан дургүйдуу, яг мал төллөж байсан үе. Би гялс хаваржаандаа бууж товхинуулж өгөөд явлаа. Ванчиндорж маань зөрж ирээд Эрдэнэбатад зугаатай аятайхан байсан байх. “Солонгост нэг удаа”-д явахад бол дэмжсэн. Хорь гаруй жил ханиллаа, хэзээ, хаана, яасхийж хэлэх үү гэдгээ мэддэг болчихсон. Эрдэнэбат ч миний хөгшин биедээ гамтай, өөрийгөө хайрлаж яваад ирээрэй гээд. Би долоон сартай жирэмсэн явсан.

-Пөөх тийм үү...?

-Хүмүүс нэг их анзаараагүй, өөрөө мяраалаг хүн болохоор. Алтай захирлыг санал тавихаар  нь зүтгэчихсэн.  Нэгдүгээрт, Солонгосыг үзмээр байсан, хоёрдугаарт 25-ынхантайгаа ах дүүс шиг ижилдсан учраас сайхан санагдсан. Хүмүүс мөнгө олох гэж явдаг бол би үрэх гэж явсан. Нэвтрүүлгийн зүгээс надад 30 сая төгрөг надад төсөвлөсөн. Би тэр мөнгийг өөртөө л зарцуулж, өөрийгөө гоё сайхан, аз жаргалтай байлгах учиртай. Нөгөө хэд намайг давхраа хийлгээч, гоо сайханд орооч гээл л. Гэтэл би зургаан хүүхэдтэй ээж болохоор хэдий хүнийх ч гэсэн мөнгийг балан салан үрэхгүй, маш  ариг гамтай хандсан. Адал явдалтай сайхан яваад ирсэн. Энд тэнд хар бор ажил хийж байгаа монголчууд дээрээ тэр ажлыг хийж үзнэ. Далайн шуурганаар завиар аялаад. Мартагдахгүй дурсамжийг бүтээсэн. Дараа нь “Японд нэг удаа”-д санал тавьсан ч бага маань жаахан байсан болохоор орхиж явж зүрхлээгүй.   

- Цаашид уран бүтээл тал дээр ямар төлөвлөгөө байна вэ?

- Бие даасан, өөрийн уран бүтээлтэй болох  бодол  бий. Надад хэн ч  дуугаа эхэлж өгөхгүй. Тэгэхээр ковер дуунуудаа клиптэй болгохоор ярьж байна. Хэдэн хүүхэд минь овоо том болчихлоо, одоо өөрийн дуртай зүйлдээ хэсэг цаг гаргана.  Ахуй амьдралдаа ч дэм болно.

-Суурин газар төвхнөх үү?

-Ёстой нөү шүү дээ. Хэн ч болсон эндээ л байна. /инээв/  Манайх 2017 онд мянгат малчин болсон.  Бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилт  гээд малчид бидэнд тулгамдсан асуудал зөндөө. Бид хоёр тоо хөөцөлдөхгүй,  малаа дөрвөн төрөл дээр чанартай, сүргийн бүтэц сайтай байхаар төлөвлөж явдаг. Таван хүүхэд минь сумын төвийн дотуур байранд сурдаг. Би энэ хоёр жижигээ машиндаа хийж аваад хонио хариулна. Аав нь үхэр, адуундаа явна. Том охин хотод байгаа. Бид хоёр энэ амьдралдаа жигтэйхэн хайртай хүмүүс.  

-Тоглолт арга хэмжээнд явахад хэцүү л юм, тиймээ?

-Ээж  маань ойрхон болохоор дуудна.  Том охиноо заримдаа дуудна. Хүүхдүүд амарсан үед асуудалгүй ээ.

-25 телевизээс өөр хамтран ажиллах санал авч байв уу?

-“Эрдэнэт” хивс компаниас нэг холбогдсон. Малчдын хониндоо лак, будгаар тэмдэг тавьснаас болж үйлдвэрт хэр их хаягдал гардгийг харуулах, уриалах ажил байсан юм. Би тэр үед яагаад ч билээ оролцож чадаагүй. Танд манайх монгол гэрийн хивсэн хөшиг өгнө гээд “хөөрхөн” ярьж байсан. Сүүлд хэдхэн хоногийн өмнө манай нэг найз нүүрний маск өгөөд 3, 4 удаа тавьсан үнэхээр гоё болж байна. Тэгээд өөрөө нэг хайрцагийг аваад сэтгэгдлээ явуулаарай гэхээр ямар болсноо хэллээ. Тэднийх цаашид хамтран ажиллана гэсэн. Beauty kei гээд маск байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ?

- Би аугаа хирнээ энгийн мөрөөдөлтэй хүн.  Хэдэн хүүхдээ төлөв түвшин, зөв, эрүүл саруул хүн болгох гээд  зорьж явна. Тэгээд Эрдэнэбаттайгаа элэг бүтэн, хэдэн малаа чанартай шиг өсгөөд  явж байвал болох нь тэр.  Өөр юм бодож мөрөөдөж явсангүй. Миний хань Базарваанийн Эрдэнэбат   багадаа өнчирч эмээ дээрээ өссөн. Ухаалаг, түшигтай сайхан хүн. Архи, тамхи огт хэрэглэхгүй.  Би бас эмээ дээрээ өссөн.

-Өнөр өтгөн сайхан гэр бүлд нь аз жаргал ерөөе.  Эмээ, өвөө болчихсон уу , та хоёр?

- Үгүй ээ. Хүргэнтэй болсон. Хүүхдүүд багаасаа дүү нартайгаа зууралдаад өсчихөөр хүүхдэд яардаггүй юм байна.  Өнөр өтгөн гэснээс манай гэр бүлийн энэ зургиийг пээсфүүкт тусламж, лайк гуйсан постонд байнга ашиглах юм. Хүүхдийн мөнгийг нэмж өгөөч, иргэн  бүрт сая төгрөг олгооч, сайхан гэр бүлийг минь дэмжээд лайк дараад өгөөч гэх мэтээр байнга нийтэлдэг.  Ямар учиртай  хүний гэр бүлийн зургийг ашигладагийг мэдэхгүй юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 09:00

Хүмүүс муухай шүү эд нарыг яаж байгаа юм

Зочин
Зочин
2022-01-17 09:06

Хөөрхөн гэр бүл вэ

Haha
Haha
2022-01-17 10:31

Haha haraagui l suga nusnuud bn hol ochij shaaaa daaa

Булган
Булган
2022-01-17 15:56

Архангайн мэдрэл

Нар
Нар
2022-01-17 16:01

Ийм сайхан өөдрөг хүмүүс олон байгаасай. Үнэхээр гайх####тай эерэг бүсгүй юмаа.

Zochin
Zochin
2022-01-17 19:48

Ene baliar ugs ursgaad bgaa er suvt nus ene emegtei daitai ger buriin unet zuil boloh 8 saihan ur gargaj odii daitai osgoh chadalch ugui amitan bgaa ni bichsen zuilees ni oilgomjtoi bn.daanch archaagui atlaa iim saihan zuild ataarhaj hussen ugee ursgah gj.chi haraagui bn ###aa harin ene emegteig mongol hun bur andahgui chamaig harin harahsan yamar bichsen ug shigee ochuuhen er baih bol

даваа
даваа
2022-01-18 21:41

аз жарг#### хүсьe

Зочин
Зочин
2022-01-19 23:10

Сайхан цоглог бүсгүй шүү. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x