Нийгмийн

Б.Энхбаяр: Гэр хорооллынхон орон сууцтай иргэдээс илүү баян

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын ТАВАН гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: “Би буруу ойлгосон уу. Энэ хуульд өөрчлөлт оруулснаараа төрийн өмчийн байгууллагын эзэмшилд байгаа газарт орон сууц барьвал нийтийнх болох уу. Төрийн мэдлийн газарт орон сууц барьвал нийтийн болон хамтран эзэмших эрхтэй газар болох уу. Нэг хэсэгт нь давуу байдал олгоод нөгөөгийнх нь эрхийг хязгаарлаж болохгүй шүү дээ. Орон сууц барьж буй төрийн болон компаниудад барилгын гаднах нийтийн эзэмшлийн талбай ямар хэмжээтэй байхыг хатуу хуульчлах хэрэгтэй хэмээн асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Суурь судалгаа таван жил хийгдсэн. Нэгдүгээрт, өмчлөх эрх. Газрыг өмчлүүлэх асуудал огтоос биш. Орон сууц барьсан ч доорх газрыг нь өмчлүүлэхгүй. Төрийн өмчийн газар хэвээрээ байгаа шүү. Гэр хорооллын иргэд орон сууцныхнаас илүү баян. Учир нь тэд газараа өмчилчихсөн. Хэдэн үеэрээ өмчлөх эрхтэй. Орон сууцад амьдарч байгаа иргэдийн байр муудахад 40, 50 жилийн дараа нураагддаг хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 19:55

Хашаа барих газар олдохгүй байнаа.

Zochin
Zochin
2022-01-20 17:06

Oron suutsand amidardag humuusiin bair nuraagdsan ch orond n sunderleh shine bairand bur goyo unetei bair avna sh de.Getel ger horooliinhon us tulshee 100 jil zooj bn tohi tuhgui zaraad ch une hurehgui.Bairnii une l osohoos hashaa baishingiin une osdoggui zaraad oo tootiin uned ch hurehgui.Oron suutsniihan bairaa unegui omchilj avsan bol ger horoolliinhon nasaaraa idej uuhaa hasaj oromj barisan.Iim l bn.

Холбоотой мэдээ

Back to top button