Нийгмийн

Э.Бат-Үүл: Намайг зүгээр ч “гэр хорооллын Бат-Үүл” гээгүй юм шүү

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Түүний шоронгоос захидал бичих эрхийг прокурорын байгууллагаас хаасан тухай мэдээлэл гараад байна.

Харин Э.Бат-Үүл гэр хорооллынхонд хандан “Миний бие, 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатар талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулж, Төв, Сэлэнгэ, Дорнод айгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн. Үр дүнд нь УБ хотын гэр хорооллын иргэдийн хашаа “газарт оролгүй” хамгаалагдаж үлдсэн. Түүнээс хойш 20 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцсээр ирлээ. 2012 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр худалдаж байх шийдвэрийг гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Үр дүнд нь хашааны газрын үнэ огцом өсөж, хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон.Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар АН ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг зогсоож, үүнийг зориглож хийх гэсэн компаниудын санхүүжилтийг гацааж, өрөнд оруулсан. Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, бүх бурууг нэгэн аав, хүү хоёрт тохож иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлган, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэрх “Дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна” гэсэн прокурорын үг нотолж байна. Тэд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон их наядаар хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол гэрчилнэ. гэр хорооллын иргэдээ, та нар битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой. Та бүгдийн төлөө тэмцсэн 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй. Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна. Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна. Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү. Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа” хэмээх уриалгыг гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 11:53

tiishdee hulgai hiigee bizdee

Зочин
Зочин
2022-01-17 11:55

hamgiin gol ni chinii hereg ilersen hergee zugeer hulee

Зочин
Зочин
2022-01-17 12:51

ТУХАЙН ҮЕД БАТ ҮҮЛ ХОТЫН ЗАХИРАГЧААР АЖИЛЛАХДАА ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЭХЛҮҮЛСЭН . МӨН ЭР ЗОРГИЙН УУЛЗВАР ГЭХ САППОРА,3, 4 ХОРООЛОЛЫН ЭЦЭС АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН УРЬД ТАЛЫН ЗАМ ГЭЭД ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР БОЛСОН.ТҮҮНИЙ УРЬД ТАЛЫН БОЛОН ХОЙД ТАЛЫН ХОТЫН ЗАХИРАГЧ НАР ТЭГЭЖ АЖИЛЛААГҮЙ АЖИЛЛАХ Ч ҮГҮЙ БАЙГАА ЮМ.МОНГОЛД ХЭН ИХ АЖИЛЛАНА ХЭН МОНГОЛЧУУДЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ХҮМҮҮСЭЭ ШОРОНД ЯВУУЛЖ ПОПОРДОГОО МАГНАЙ ДЭЭРЭЭ ЗАЛДАГ ҮНДЭСТЭН ХОВОР БАЙГАА ЮМ.

иргэн
иргэн
2022-01-17 13:54

ГЭР ХОРООЛОЛЫН БОРЧУУДЫГ БААХАН ХУЛХИДСАН, ГАЗРЫГ НЬ ХҮҮТЭЙГЭЭ ЛУЙВАРДСАН ГЭДЭГ БИЛ ҮҮ? ЭСВЭЛ ГЭР ХОРООЛЛЫГ БАЙХГҮЙ БОЛГООД БААХАН ХАУС, ОРОН СУУЦ БАРЬЧИХДАГ БИЛ ҮҮ?

иргэн
иргэн
2022-01-17 14:55

Элбэгдорж Батүүл хоёрын Ардчил####ын буянаар Иргэд Ядуурч, Орох оронгүй Гудманд гарч, Ажлын байргүй , Үндэсний үйлдвэрүүдээ устгуулан, Элбэгдорж Батүүл болон АН-ынханыг Олигархи хулгайчууд болно гэж Хэн санахав дээ,

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x