НИЙГЭМ

“Гэр хороолол” хөдөлгөөн: С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-аар шалгуулж, заавал яллуулна

Өнөөдөр /2022.01.17/ “Гэр хороолол” хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг хилс хэрэгт гүтгэн, ял оноосон гэх байр суурийг илэрхийлж, мэдэгдэл хийлээ.

Тэдний зүгээс:

  • Э.Бат-Үүлийг ялласан шүүхийн тогтоол одоо хүртэл гараагүй
  • Хэрэгт хохирогчоор Нийслэл орж ирж байгаа ч хохирлоо тооцоолж чадаагүй
  • Улсад учруулсан гэх хохирлынх нь хэмжээг албаны  хүмүүс тогтоогоогүй
  • Э.Бат-Үүл өөрөө 2013 онд АТГ-т бичиг өгч, “Миний хүүгийн компани сонгогдсон юм байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байна уу” гэж шалгуулахад “Зөрчилгүй” гэж хариу өгсөн зэрэг мэдээллийг өглөө.

Мөн Э.Бат-Үүлийн дараа хотын даргаар ажилласан С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-аар шалгуулна гэлээ.

“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Лифтэн дотор балаг тарьсан Б.Баасанцогт нарын жишгээр, ямар ял өгөх гэдгээ тохирч, схем гаргадаг явдал энд ч давтагдлаа. Э.Бат-Үүлийг гэр хороололтой нь хамт хорилоо.

Бидний хувьд,

  • С.Батболдыг: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмаар газрын үнэ цэнийг үнэгүйдүүлсэн, төрийн бодлогын залгамж алдагдуулж, дахин төлөвлөлтийн төслийг нураасан, хувийн өмчийг хууль бусаар хурааж, хууль зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр;
  • С.Амарсайханыг: Дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлээгүй, ингэснээр Нийслэл дэх хүхэрлэг хийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Угаартаж, амь насаар хохирч байгаа асуудал гаарсан. Мөн 22.9 тэрбум төгрөгийн дүүжин тээвэр барих нэрийдлээр Францын компани руу илжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтаас замаас нь завшиж, бусдад давуу байдал олгосон зэрэг үндэслэлүүдээр шалгуулна” гэлээ.

Харин “Гэр хороолол” хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэг “409-р анги бол хэрэг нь бүрэн шийдэгдээгүй хүмүүс хоригддог газар. Гэтэл хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хорьж, Э.Бат-үүлийн Баабар.мн-д нийтлэл бичихийг нь хориглосон байна.

Хэрэв төслийг С.Батболд, С.Амарсайхан нар үргэлжлүүлсэн бол ийм байдал үүсэхгүй байсан. МАН-ынхан зөвхөн утаагаар бизнес хийсэн. Шахмал түлшний ард ямар том бизнес явсан бэ, хэн хэн хөлжсөн бэ гэдгийг шалгуулмаар байна.

Э.Бат-Үүл өөрөө 2013 онд АТГ-т хандаж, хүүгийнх нь компани шалгарсан асуудлыг шалгуулсан байдаг. АТГ-аас буцаагаад зөрчил алга гэсэн хариу бичиг өгсөн. Үүнийгээ хавсаргаад 12-р хорооны иргэдэд үзүүлэхэд “Зөвхөн энэ компаниар хийлгэнэ” гэж зүтгэсэн баримт нь бий” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-17 13:17

Энэ хэвлэлийн бага хур�##� хийгчид ямар сайхан �######� долоогчид вэ? Эзнийхээ �######�ийг ёстой сайхан долоож, бүр угаасан юм шиг болгодог нохойнууд байна даа. С�##�га саар�##� толгойтын б�##�гаар хэдэн зуун хүн гэр оронгүй болж хохироод байгаа нь я�##�тчгүй үнэн шүү, нохойнуудаа.

иргэн
иргэн
2022-01-17 14:47

Батүүлийн хүүтэйгээ нийлж тэр олон Гэр оронгүй болсон Иргэдийг Хэн хохиролын нь төлж өгөх вэ, Хэвлэлийн хур�##� хийж байгаа Та нар уу,,,,,,,

Иргэн
Иргэн
2022-01-17 17:33

Энэ захи�##�гатай, бүр мөнгөөр хийсэн ч байж магадгүй хэвлэлийн хур�##� байна. Захи�##�агч нь Бат Үүл болон тэднийхэн гэдэг нь тодорхой харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button