УЛС ТӨР

Сайдаа “ольж” явсаар хамтдаа огцрогч

Өнөөдрийн /2022.01.17/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанг Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай нь огцруулах шийдвэр гаргалаа.

Харин Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хэвлэлд “Ер нь Н.Уртнасан сайдтай хамтарч ажиллахад хүнд байсан. Надад тамгаа ч өгдөггүй. Уг нь надаар өргөдөл бичүүлж байж чөлөөлөх ёстой. За яах вэ, нэгэнт гарсан шийдвэрийг дагана даа” гэж ярьжээ.

Д.Ганболд 2020 онд, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Энэ хугацаанд хоёр ч сайдын нүүр үзчихэж байгаа юм. Харин Н.Уртнасантай хамтран ажиллахдаа хөшигний ард үргэлж буруушаан, “Ажил хийлгэхгүй байна” гэх утгаар ольж явсан тухай мэдээлэл яригддаг байсан.

Өөрөө ч Н.Уртнасантай нэгдсэн ойлголтод хүрч ажиллалгүй “гэдийж”, олон санаачилга дээр нь хаалт тавьсан, гарын үсэг зуралгүй гацаасан гэх мэдээллүүд бий.

Д.Ганболд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын талын хүн гэгддэг. Сайдаа ольж явсаар хамтдаа огцорч, ажилгүй боллоо, тэр.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНингууд ийм л адгийн шаарууддаа

Зочин
Зочин

Угаасаа новш доо энэ

Зочин
Зочин

Энэ харин гац гайгүй залуу байсан юм даа. Жинхэнэ төрийн хүн байсан юм. Попордог сайдуудыг бодвол.

Зочин
Зочин

энэ залуу ч ёстой буурьтай суурьтай,хүн чанартай, жинхэнэ төрийн хүн байсан юмдаа.Зүгээр ажлын төлөө үнэн зүтгэдэг их аятайхан залуу байсан даа.Энэ хүн жинхэнэ төрд ажиллах ёстой хүндээ.Яагаад ингэж байгаан бэ ганц ч болов аятайхан төрийн албан хаагч байж болохгүй засаг юмуу дааааааа энэ чинь

Зочин
Зочин

САЙХАН БОЛОВСОН ХҮЧНИЙГ ЯАЖ БАЙГААН БЭЭ ХАЙРАН ХҮН БУЦААЖ АЖИЛД НЬ ТАВЬ ЯАЦОРСОН УЛС ВЭЭЭЭЭЭ ХӨӨЁ

Zochin
Zochin

Er hunii dotor emeeltei hazaartai mori gedeg shig,said bolchih geed yavaad bsan uym blgui dee,deeshee shidsen chuluu ooriin tolgoi deer bolj dee

Холбоотой мэдээ

Back to top button