УЛС ТӨР
БОАЖЯ-ны ТНБД-аар А.Энхбатыг ТҮР ТОМИЛНО

Улаанбаатарын утаа хэрээс хэтэрч, хангалтгүй ажилласан гэх шалтгаанаар өчигдөр /2022.01.17/ БОАЖ-ын сайд Х.Уртнасанг багаар нь ажлаас нь чөлөөлсөн билээ.
БОАЖ-ийн сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг, дэд сайдаар Б.Тулга нарыг томилох тухай бид мэдээлсэн. Тухайлахад, үдээс хойших УИХ-ын нэгдсэн чуулганаар Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг оруулж, хэлэлцэхээр зэхэж байгаа юм.
Харин Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбатыг ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР түр томилохоор яригдаж байна. Тэрбээр өдгөө БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.