УЛС ТӨР

Төрийн нарийнуудад өгсөн "АЖЛААС НЬ ХАЛАХ" сэрэмжлүүлэг

МАН-ынхан Их хурлаа хийхээсээ ч өмнө "Ер нь яамдын ТНБД нараа сольж, сайдтайгаа гар нийлж ажиллах хүмүүсийг томилцогооё" гэх шийдэлд хүрээд байсан.

Үүний эвсээрхэн хувилбарыг Их хурлаас бүр өмнө БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэрэгжүүлж, өөртэй нь төдийлөн нийцэж ажиллахгүй байсан Д.Батбаатарыг чөлөөлж, Л.Цэдэвсүрэнд яамныхаа гал тогоог хариуцуулаад байв.

Гэвч бусад яамд дээр сайдтайгаа таарахгүй, элдэв ажлыг нь явуулахгүй дарчихдаг ТНБД нар байгаа учраас Ерөнхий сайдын үүрэг зарим ажлын биелэлт удааширч гацдаг гэх шүүмжлэл МАН дотор ихээр яригддаг. Мөнхүү тодорхой асуудлаар АТГ-т шалгагдаж буй ТНБД хэд хэд байгаа талаар ч яригддаг билээ.

Бүр Засгийн газраас албан тушаалаас нь халчихмаар байвч огт хүч нь хүрдэггүй, элдэв аргаар "шантааж" хийдэг том улс төрчийн хамгаалалттай ТНБД нар байгаа талаар сайд нар нь ярьдаг. ТНБД нь улс төрийн албан тушаалтнаас өөр зохицуулалтаар буюу төрийн захиргааны албан тушаалтны хэм хэмжээгээр зохицуулагддаг онцлогтой.

Тиймээс ч БОАЖЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Г.Ганболдыг чөлөөлсөнтэй холбогдуулан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид бусад яамдын ТНБД нар эсэргүүцлээ илэрхийлсэн гэх мэдээлэл бий. Г.Ганболдын хувьд "Н.Уртнасан сайдтай хамтарч, нэг жил ажиллахад хүндрэлтэй байлаа. Тамгаа өгөхгүй, туслахдаа хадгалуулдаг байсан" гэсэн байр суурийг хэвлэлд өгсөн. Сошиал сүлжээнд түүний уг үйлдлийг "гоншигнолоо" хэмээн шүүмжилсэн юм.

Засгийн газрын зүгээс ТНБД-ын албан тушаалыг Төрийн захиргааны албанаас эс хамаарч, цаашдаа шаардлага хангахгүй байгаа хүмүүсээ чөлөөлнө гэдэг мессежээ Г.Ганболд дээр гаргасан шийдвэрээрээ өгөв.

Мөнхүү одоогийн ТНБД нарын ихэнх нь ТАЗ-өөс зарлах ёстой сонгон шалгаруулалтад ороогүй, ковидын хуулиар шууд томилогдсон албан тушаалтнууд байгаа нь анхаарал татаж буй. ТАЗ-өөс энэ төрлийн албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэл барина гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 08:35

Өнөрбаяр з�##�ьтай нөхрийг х�##�

Зочин
Зочин
2022-01-19 08:35

Уруул Ганболдын хүү Нандинжарг�##�ыг женко хамга�##�даг

Ch batbaatar
Ch batbaatar
2022-01-19 09:10

Neeree sonin ym aa.

Зочин
Зочин
2022-01-19 09:22

ene hoguudiig bugdiig ni halaasai bilee

Зочин
Зочин
2022-01-19 09:24

Болорчулуун Даваасүрэн нар нийлж Хятадын ТВЕА гэх компаныг тендер болгон руу зүтгүүлэх болоод удаж байна.Гол хулгайг нь гардагч нь ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Насантогтох.

Зочин
Зочин
2022-01-19 10:27

Барилгын яамны магнайсүрэнг ш�##�га амьдардаг байрыг нь ямар үнэтэйг мэдэх үү

Холбоотой мэдээ

Back to top button