НийгмийнУЛС ТӨР

С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар ТОМИЛНО

Өнөөдөр /2022.01.18/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцсэн байна.

Үүний нэг нь шинээр байгуулагдаж буй Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй С.Наранцогтыг томилохоор шийдвэрлэжээ.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Макро эдийн засгийн бодлого, төлөвлөлт, Бүс нутаг, аж үйлдвэр, инновацын нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын бодлого, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Худалдаа, эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгжүүдээс бүрдсэн нийт долоон газар, найман хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа 2022 оны нэгдүгээр сарын 06-нд эхлүүлээд байсан билээ.

С.Наранцогтын хувьд: Сангийн яамны ТНБД-аар 2018 оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байна. Тэрбээр МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг тус, тус хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүн чинь ардчилсан намын хүн юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button