НийгмийнУЛС ТӨР

Ерөнхий сайдын зөвлөхийн аав салбартаа 20 гаруй жил ажиллажээ

Өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийх чигтэй байна.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбатыг томилох асуудлыг хэлэлцэх аж. А.Энхбат нь Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр ажилладаг Э.Болормаагийн аав бөгөөд тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.

Яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигч нь төрд хамгийн багадаа 16 жил ажилласан байх шалгууртай бөгөөд тухайн яам, хариуцсан ажилдаа мэргэшиж, /мерит/ шатлан дэвшин ажилласан байх зэрэг шаардлагыг тавьдаг. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөхийн аав энэ шаардлагыг хангах уу гэх асуулт үүсээд буй. А.Энхбат нь 1991 онд Байгаль орчны яаманд мэргэжилтнээр ажилд орсноос хойш 20 гаруй жил яамандаа ажиллаж байгаа туршлагатай албан хаагч гэдгийг ойр тойрныхон онцолж буй аж. 

Боловсрол:

• 1981 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн 

• 1982 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Эрхүү хотын Улсын их сургуулийн хэлний бэлтгэл төгссөн 

• 1982-1987 онд Белорус улсын Минск хотын Технологийн дээд ​сургуульд   ойн аж ахуйн инженер мэргэжлээр суралцаж төгссөн 

• 1994 онд Австрали улсын Аделайдийн Их сургуулийн олон улсын байгаль орчны менежментийн 5 сарын дамжаа дүүргэсэн 

• 1995 онд АНУ-ын Орегоны их сургуулийн Байгаль орчны эрх зүйн 3 сарын дамжаа дүүргэсэн 

• 1999-2002 онд АНУ-ын Орегоны их сургуульд Байгаль орчны бодлого, тогтвортой хөгжил чиглэлээр суралцан магистрийн зэрэг хамгаалсан 

• 2012 оноос МУИС-ын докторант 

Ажилласан байгууллага, эрхэлсэн албан тушаал: 

• 1987-1990 онд Сэлэнгэ аймгийн Бугантын мод бэлтгэлийн аж ахуйд ойжуулалтын инженер, мод үржүүлгийн газрын дарга 

• 1991-1993 онд Байгаль орчны яамны Ой, ургамлын албанд мэргэжилтэн 

• 1993-1994 онд Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн бодлогын газрын орлогч дарга 

• 1995-1997 онд Байгаль орчны яамны Төрийн хяналтын газарт ойн улсын ахлах байцаагч 

• 1997-1999 онд Байгаль орчны яам, НYБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас хэрэгжүүлсэн “Монголын биологийн төрөл зүйл төсөл”-ийн үндэсний зохицуулагч 

• 2003-2006 онд Байгаль орчны яам, НYБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн “Их говийн экосистем түүний үндсэн зүйлийг хамгаалах төсөл”-ийн үндэсний зохицуулагч 

• 2006 оноос Байгаль орчны яамны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын дарга 

• 2009 оны 3 дугаар сараас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга 

• 2012 оны 9 дүгээр сараас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга 

• 2014 оны 11 дүгээр сараас Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт тогтвортой хөгжил, байгаль орчны асуудал эрхэлсэн зөвлөх

• 2017 оны 3 дугаар сараас Байгаль орчин, аялал жуулялалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга

• 2020 оны 9 дүгээр сараас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 08:33

Үнэхээр туршлагатай хүн

Зочин
Зочин
2022-01-19 08:34

Энхбатыг ойчид андахгүй

Зочин
Зочин
2022-01-19 08:53

ТАЗ сонгон ш####гаруул####таар тавигдах эрхтэй үүрэгтэй шдээ.Ерөнхий сайдын зөвлхийн аав охиныхоо дэмжлэгтэй тнб дарга болно гэж юу байдаг байна.А Энхбат даргыг с####барыхан бүгд л мэднэ .Гэхдээ хуулын дагуу л байх ёстой шдээ .

Tamir.M
Tamir.M
2022-01-19 09:12

Ug n bolovsroltoi hun ymaa

Зочин
Зочин
2022-01-19 09:22

ene yag ajilj chadah yumuu

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x