УЛС ТӨР

МХЕГ-аас ШӨХТГ-т очсон Т.Гантулга ажлаа хүлээж авлаа

ШӨХТГ-ын дарга Т.Гантулга ажлаа хүлээж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ түүнд тамгыг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь оруулжээ.

Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцов.

Т.Гантулга 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн.

1997-2000 онд Монгол Улсын их сургуулийн докторантур, улс төр судлаач,

2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийн эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Ажлын туршлагаас нь дурьдвал,

1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч,

1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан,

1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал,

2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх,

2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,

2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга,

2016-2020 онд Эрчим хүчний дэд сайд,

2020 онд МХЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Агентлагийн даргаар томилогдсон Т.Гантулга "Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засгийг сэргээхэд Төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг нэгтгэх, хяналт шалгалтын тоог цөөлөх асуудалд судалгаа, шинжилгээ хийх болно. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжин ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
erden
erden
1 сар 20, 2022 09:50

ednariin namtar yr n unen bdimudo

Иргэн
Иргэн
1 сар 20, 2022 19:05

Их зөв хүн очжээ. Маш уха�##�аг менежер, удирдах ажилтан. Энэ байгууллага одоо л нэг чиг үүргээрээ ажиллаж магадгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button