Нийгмийн

2021 онд ослын улмаас 383 хүн нас барсны 129 нь явган зорчигч

2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна.

Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2% явган зорчигчоос Нийслэлд 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна.

Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан гурван хүн тутмын нэг, гэмтсэн таван хүн тутмын нэг нь явган зорчигч байгааг харуулж байна.Сүүлийн таван жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн байна.

Нас барсан хүний 55.8% нийслэлд, 44.2% орон нутагт, гэмтсэн хүний 86.9% нийслэлд, 13.1% орон нутагт бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button