УЛС ТӨР

Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр Б.Цэцэгсайханыг чөлөөлжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн яамны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг цар тахлын үед ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлжээ. Тус агентлаг нь 2021 оны нэгдүгээр сард байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Ажлаас чөлөөлөгдсөн талаараа Б.Цэцэгсайхан “Нэг жилийн өмнө энэ өдөр нэгдүгээр сарын 20-нд шинэ агентлагийн даргаар томилогдон. Ганц хуудас тогтоолтойгоор ажлаа эхлүүлсэн үеийг бодоход нэг жилийн хугацаанд байрандаа тохижиж, 132 албан хаагчтай, 21 аймагт байцаагчтай, эмийн чанарын лабораторитой, үндэсний хэмжээний том байгууллага болжээ. Шинэ байгууллагын суурийг зөв тавихыг хичээн, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, төрийн хуулийг дээдлэн ажилласан. Манай байгууллага үр дүнгийн үнэлгээгээр А, санхүүгийн үнэлгээгээр А, Авлигатай тэмцэх газрын шударга байдлын үнэлгээгээр 70 байгууллагаас зургадугаарт эрэмбэлэгдсэн. Ковидын цар тахлын үед хичээж ажилласан ч хил хаагдсантай холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтаа хийж чадаагүй гэж хариуцлага тооцсон гэж ойлголоо. Хангалттай ажиллаж чадаагүй бол бүгдээс нь уучлал хүсье” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юун А үнэлгээ. Хүмүүсийн эм тасалчихаад. Ноднин бол шинээр эхэлж байсан тул тасалбал ойлгоно. Одоо бол шинэ байгууллага биш тул зохицуулах эмийн хангамжаа тасалдуулахгүй зохион байгуулах бүрэн боломжтой.

Холбоотой мэдээ

Back to top button