Нийгмийн

Увсын чацарганыг Европт гаргах үүд нээгдлээ

“Увсын чацаргана” хэмээх нэршил Европ тивд хүлээн зөвшөөрөгдсөн баяртай мэдээлэл байна. Тодруулбал, Европын холбооны газар зүйн заалтад Увс аймгийн чацарганыг бүртгэжээ.

Гурван жилийн өмнө буюу 2019 онд Увсын брэнд болсон чацарганыг Европын зах зээлд экспортлохын тулд МҮХАҮТ, Германы олон улсын хамтын ажиллагааны  байгууллагатай хамтран Европын холбооны “TRAM”, “Pro Value” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд, тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжийг баталгаажуулсан тэмдэг юм. Дэлхий дахинд газар зүйн 10 мянга гаруй заалтыг хууль ёсоор хамгаалсан байдаг. Эдгээрээс хөгжиж буй орнуудад 10 хувь орчим нь хамаардаг бөгөөд ихэнх нь Европын холбооны улсуудад байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-23 12:23

Аль арваад жилийн өмнө л ингэж ярьж байсан санагдах юм.

Холбоотой мэдээ

Back to top button