Нийгмийн
ЭМЯ: 3,088 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт 3088 тохиолдол бүртгэв. Үүнээс нийслэлд 1708, орон нутагт 1380 тохиолдол бүртгэжээ. Мөн зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас эндэгдэл гараагүй байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,854 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 2,862
- Хүндэвтэр – 5,092
- Хүнд - 875
- Маш хүнд - 53 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.