Нийгмийн

Өнөөдөр нийслэлд 6000 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.23/ суурин 154, түр гурван цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 37, III тунд 607, IV тунд 580, нийт 1246 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3027 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.491 (77.1 хувь), 16-17 насны 27.019 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button