Нийгмийн

Огтлох малтлагын эхний тэсэлгээ хийснээр уурхайг зогсоох боломжгүй болно

Өчигдөр Оюу толгойн далд уурхайн анхны тэсэлгээг хийлээ. Өөрөөр хэлбэл, уурхайн улаар огтлох малтлага буюу олборлолтын эхний үе шатыг эхлүүлэх командыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар өгсөн.

Далд уурхайн улаар огтлох түвшин нь нэг ёсондоо Хойд Хюго хэмээгдэх 2.5 километр урт, 300 метр өргөнтэй аварга хүдрийн биетийн яг доор байрладаг.

Инженерүүд хүдрийн биетийн байршлыг нарийн тооцоолж, доор нь тэсэлгээ хийх зорилгоор сүлжилдсэн урт хонгилууд барьсан нь энэ. Эндээс дээш чиглэлд хүдрийн биетээ өрөмдөх бөгөөд тэсэлнэ. Ингэснээр хүндийн жингээр хүдэр энэ түвшинд бууж ирэх юм.

Улаар огтлох буюу олборлолтын түвшинд.

Өрөмдөн тэсэлж буй эл үйл ажиллагааг улаар огтлох малтлага буюу “Undercut” гэж нэрлэж байна.

Энд тэслэгдэж, доош бууж ирсэн хүдрийг цаашид зөөвөрлөн дахин бутлаад, газрын гадарга руу туузан дамжуургаар гаргаж ирнэ.

Оюу толгойн далд уурхайд ашиглах “Блокчлон олборлох арга” нь ийм механизмаар ажилладаг. Үүнд хоёр онцлог байгаа нь:

  • Бүтээн байгуулалтын зардал асар өндөр. Харин нэг олборлоод эхэлчихвэл урсгал зардал бага гардаг.
  • Олборлолт нэг л эхэлчихвэл зогсоох боломжгүй. Нэгэнт тэсэлж эхэлсэн хүдрийн биет доош хүндийн жингээр даралт өгч, далд уурхайн бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 09:41

маш том бүтээн байгуул�##�т болж байгаа юм байна амжилт

Зочин
Зочин
2022-01-26 10:16

Монгол т�##�д ашигтай том ажил шүү.

Зочин
Зочин
2022-01-26 11:56

Nuguu Elbegiin huuhen turhum uruugee haaiya ergej gants neg harah iym shig bn oo hamaatai iy.

Холбоотой мэдээ

Back to top button