НИЙГЭМ

Т.Доржханд, С.Одонтуяа: Боов тараавал эрүүгийн хариуцлага хүлээдэг болгоё

Өнөөдөр /2022.01.26/ УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед УИХ-ын гишүүд тойрогтоо хэвийн боов тараах болсон асуудлыг шүүмжилж, цаашид Сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж буйгаа онцолсон юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Нэг удаадаа бэлэг өгөөд өнгөрөхөөс илүү бидний тэтгэврийг нэмээч, хөрсний бохирдол, утаагаа шийдээч гэж иргэд дуу хоолойгоо өргөж байна. Т.Доржханд гишүүн бид хоёрын зүгээс энэ асуудалд өөрсдийн шийдлийг санал болгож байна. Бид нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш үндсэн суурь асуудлуудаа бодлогын хэмжээнд ярьдаг баймаар байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Богд зонхова мэт шиг цемент зуурдаг, боов тараадаг гэх мэт асуудлыг хязгаарлах хэрэгтэй байна. Одоогийн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүд иргэдэд юм тарааж болно гэсэн зохицуулалттай байгаа. Иймд хуулийн хязгаарлалт хиймээр байна.

Хэрэв УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жил хүнс, эд өлгийн зүйл тарааж болохгүй. Хэрэв тэгсэн бол дахиж сонгуульд нэр дэвших эрхгүй болох, эрүүгийн хариуцлага хүлээх ийм асуудлыг оруулж ирж байна.

Тэртэй тэргүй цалин орлого сайтай байхад иргэд цагаан сараа элбэг хангалуун, өөрсдийнхөө хэмжээнд тэмдэглэх боломжтой болно. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд улс эх орны төлөөх шийдвэрт нэгдэхгүй, тойрог тойргоор хуваагддаг нь буруу байна.

Боов тараадаг биш бодлого ярьдаг байх ёстой” гэлээ.

Тэд хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулж чадвал Сонгуулийн тухай хуульд дээр дурдсан агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ҮХЦ-д хандах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 10:51

Ярихаас илшү гардаггүй нэг хар юм байнаа. Онолоо дадлага дээр бодитоор хэрэгжүүлээч чи тэгээд. Өнөөпөр үндэсний баярын тавгийн идээ дангаараө 100к багадаа. Гэтэл 350ын тэтгэвэрээр аятайхан ширээ засахад хаана ч үгүй байна. Авч байгаа хүмүүстээ нэмэр болж байгаа ш дээ.

Зочин
Зочин
2022-01-26 10:51

Гурил �######� авлаа гээд сан�##�аа худ�##�дана гэж юу байхав дээ �######�уул настнуудаа арай дэндүүлж бгаан бишүү өнөөдөртөө тэр гурил �######� нь маш хэрэгтэй л бгаа байлгүй өчүүхэн зүйлээр улс төржөөд ярьж байгаа зүйлээ л ажил болгоцгоо

Зочин
Зочин
2022-01-26 10:51

Huwi hvn ydarsan ard tvmendee oglog oghod yun bhgvi bga ym be buyn bno bizdee.ta nar ogch chadahgvi bolood iim asuudal gargaad bga ymu

Зочин
Зочин
2022-01-26 10:52

B##v boortsog geed gants meddeg yum ni garaad irsen yrih yum oldvuu. B##v boortsog yrij yvahaar jaahan uur yum setge

Зочин
Зочин
2022-01-26 10:52

Za yahawde bolomj bololtsoogvi aild tus nemer boldog yam shvv dee,yaj hvleej avah ni uursdiin asuudal shvv dee,daraa ni idne,tetheweriin togtoltsoog 5-n jileer bodoh tuhai yarij baihad ug ni ingej svrjignehgvi yasan yam bol do

Зочин
Зочин
2022-01-26 10:53

Tetgewer nemeech ta nar 4 terbumaa butaaaj ug bitgii olon yum khuts .

Зочин
Зочин
2022-01-26 10:53

zuwduu boow 10 20 bish ajiliin bair tsali tetgewriin nemedleerl ursulduh i jinhen bodlog bhda

Зочин
Зочин
2022-01-26 10:53

Oduntuya Erdeneteigee niilj guril budaa taraadgaa martsan uu. Jiliin jild yum taraagaad ner us tsol gunshingaa hevluulsen ed zuil ogdog bsnyg BG duurgiinhen andahgui dee

Зочин
Зочин
2022-01-26 11:08

Тэр байтугай юманд эрүүгийн хариуцлага хүлээлгэж чадөхгүй байж, тэтгэвэр нь хүрэхгүй хөгшчүүлд хэдэн �######� өгөө л биз яадгийн тийм сайн юм бол ц�##�ин тэтгэвэрээ нэмчээд наад үгээ хэл хүү минь ямар ч амьдр�##�гүй юм ярьж үнэ цэнээ �##�даад яахав.

Zochin
Zochin
2022-01-26 11:08

Taraaj l baig ldee yunda tevdeed bgaa yum ODontuya yalchikhad ard.namyn gishuude dailj mungu ugu bizdee suriig khuuramchar uzuulchikh yum

Зочин
Зочин
2022-01-26 11:23

Яаж сонгуулиар эрх мэдлээ олж авдаг төрийн түшээ хүн бэлэг сэлт тараая гэж бодоод тийм ёсзүй гардаг бнаа. Бүүр нэг х�##�амжаар угжаад сургасан л бнлдаа нөгөөдүүл хь горьдоод бхар тараадаг бх

Зочин
Зочин
2022-01-26 11:23

Ene 2iin medrel er n zugeer baigaa daa. Toirgiinhoo ahmaduudiig hundleed gariig n tsailgahad er n buruu zuil baihgui shu

Haha
Haha
2022-01-26 12:17

Soliotoi 2 a l ugaartsiin bh daa

Ard
Ard
2022-01-26 15:16

Tsalin tetgeveree nemeechee .Luivarchidaa hulgai hiisen mongoo taraaldaa guij bn

Холбоотой мэдээ

Back to top button