Нийгмийн

Замын-Үүд боомтоор 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна

Засгийн газрын Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн чаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс  одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button