Нийгмийн

Хорт хавдраар жилд 4411 хүн нас барж байна

Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байгааг тус уулзалтын үеэр онцлон хөндсөн юм.

Тодруулбал, 2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Энэ нь нийт оношлогдсон иргэдийн 74 хувь нь хожуу шатандаа өвчин нь илэрч, улмаар нас барж байна гэсэн үг юм. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаант хавдрууд мөн тэргүүлж байна. Тэгвэл улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар мөн эхнээсээ гуравдугаарт эрэмбэлэгджээ.

-ӨВЧТӨНҮҮДИЙН 86 ХУВЬ НЬ 45 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫХАН БАЙНА-

Хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж буйг ХСҮТ-ийнхөн хэлсэн юм. Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийн давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан.

Яг одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэв. Мөн тэрбээр хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэг үзлэгт тогтмол хамруулах, энэ талаарх мэдлэг, ойлголттой болгоход Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 10:47

manaihan eruul mendedee hezeenees sanaa tawij ehleh wee? hort hawdaraar delhiid negt jagsana gedeg chn yugsen vg we? yroosoo l huwi humuusiin uhamsar eruul mendee hairlahgui heneggui baidaltai l ene holbootoi

Зочин
Зочин
2022-01-27 10:48

Монгол улс хавдраар дэлхийд тэргүүлж байгаа нь ХСҮТ -ийн буруу, дарга нар авилг�##�д идэгдсэн, гадаадаас авчирсан үнэтэй тоног төхөөрөмжөө ч ажиллуулж чадахгүй, чадваргүй хүмүүс удирддаг. Шинэ мэдлэгтэй з�##�уус, гадаадын мэргэжитэн авчирч ажиллуулах хэрэгтэй. Гэтэл эсрэгээрээ авилг�##�ч дарга нар нь дэвшиж, УИХ гишүүн болдог. Харин өвчтөнүүдийг хожуу оношилсон гэдэг ганц ш�##�тгаанаар өөрсдөд нь буруу өгч, үхэхээс өөр сонголтгүй болгодог ийм л эмнэлэг.

Зочин
Зочин
2022-01-27 10:48

Монголд нас бар�##�тын тэргүүлэх 5 ш�##�тгаан жилээс жилд хэд хэдэн хавдарын гар�##�тай өвчин л байсаар ирсэн. миний мэдхээр сүүлийн 10 жилийн статистик ийм байгаа. ерөөсөө ч өөрчлөгдөөгүй тэгхэд хүмүүс нь ч эрүүл мэндээ анхаарахгүй юм, эрүүл мэндийн сайд эмнэлэгийн байгууллагууд нь ч энэ дээр дорвитой арга хэмжээ авахгүй юм яана даа.

Зочин
Зочин
2022-01-27 10:51

зүрх тогтолцооны өвчинөөр хамгийн их хүн буюу өнгөрсөн жил л гэхэд 5221 хүн өөд болсон, хавдараар 4159 хүн өөд болсон. энэ бол монголчууд өөрсдийгөө ерөөсөө хайрладаггүй олон жилийн буруу хооллолт, дад�##� зуршилтай шууд холбоотой.

Зочин
Зочин
2022-01-27 13:35

Хятадаас химийн хороор хордсон ногоо, хүнс оруулж ирж Монголчуудыг хавдраар үхүүлэх бодлого барьж ирсэн ардчилсан намыг цаазаар авч ардчилагчдыг т�##�бай дээр шатаах хэрэгтэй. Өөөрсдөө жил бүр дөрвөн мянган хүн хөнөөх бодлого гаргачихаад муу үхэж д�##�д орсон ардчилсан намынхан бас ковидоор хоёр мянган хүн нас бараад байна гэж худлаа улиглаж жүжиглэхээ больвол таарна.

Холбоотой мэдээ

Back to top button