УЛС ТӨР

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн.

Үүний дагуу  Сангийн яам судалгаа хийж, Засгийн газар тодорхой шийдвэр гаргахаар болсон.

Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08:30 цагаас зарласан бөгөөд яг одоо хуралдаж байна.

Үүний дараа үдээс хойш Улсын Их Хурлын ээлжит бус хуралдаан болж, тэтгэвэр нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button