Нийгмийн

Багш нар яамандаа ШААРДЛАГА хүргүүллээ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд шаардлага хүргүүлжээ. 

Тус шаадлагад "Нэг: 2020 оны 12-р сард тус яамны 110 албан хаагчийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Сеүл сениорс товер ХХК ийн Сонгдо эмнэгт 26.444.000 төггрөг (хорин зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган төгрөг)-ийн өртгөөр хийлгэжээ.

Энэ албан хаагчид дунджаар 240.400 (хоёр зуун дөчин мянга, дөрвөн зуун төгрөг) оногдож байна. Боловсрол шинжлэх ухааны яамны ажилтан, албан хаагчдынхаа эруул мэндэд анхаарсан сайн жишгийг дэмжинэ. Гэвч боловсрол, шинжлэх ухааны салбарын нийт ажилтан албан хаагчид ийм хөнгөлөлт, дэмжлэгийг хүртэж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн.

Иймд 2022 оны 1-р улиралд багтаан салбарын нийт багш албан хаагчдыг Сонгдо гэх мэт хувийн эмнэлэг болон 3 дахь шатлалын улсын эмнэлэгт 240.000 төгрөгөөс доошгуй өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахыг шаардаж байна

Хоёр: 2021 оны 12-р сард яамны нэр бүхий 15 албан хаагчдад орон сууцны дэмжлэг нэрийн дор 10-40 сая төгрөг олгожээ. Эдгээр 15 албан хаагчийн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан үзэхэд дийлэнх нь орон сууцтай болох нь тогтоогдож байгаа нь эдгээр албан хаагчдад албан тушаалын давуу байдал бий болгосон, эсвэл албан тушаалын дагуу байдлаа ашигласан гэх үндэслэлтэй.

Манай холбооны зүгээс удаа дараа тус яаманд хандан салбарын багш ажилтныг орон сууцанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулахыг шаардаж байсан ч шийдвэрлэж өгдөггүй байсан хэрнээ яамны албан хаагчдад давуу эрхээр олгосон нь ялгаварлан гадуурхалт бий болгож, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох нь тодорхой харагдаж байна.

Ийм учраас 2022 оны 1-р улиралд багтаан өөрийн гэх орон сууц 1000 д тус бурд нь 10-аас доошгуй сая төгрөгийн мөнгөн тусламж олгохыг шаардаж байна

Гурав: Боловсрол, шинжлэх ухааны яамны шилэн дансыг узэхэд 2016 оноос хойш НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байх бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн тайлан, түүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна.

Иймд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас БШУЯ-нд ирүүлсэн дэмжлэг, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтын тайланг нэгж арга хэмжээ, төсөл хөтөлбөр бүрээр нь бичгээр гаргаж өгөхийг шаардаж байна.

Дөрөв: 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр миний бие өөрийн Фэйсбүүк хуудсаараа БШУЯ-ны Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, н.Мөнгөнбагана, П.Нямхүү, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр нар яамны албан өрөөнд архи дарс өрсөн байдалтай авахуулсан зургийг нийтэлж, хариуцлага тооцохыг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд Ч.Баярмаа, Б.Энхбаяр нарт орон сууцны дэмжлэг үзүүлсэн нь ёс зүйгүй хариуцлагагүй хүмүүсийг өөгшлүүлсэн зарчимгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх нэр бүхий албан хаагчдад үзүүлсэн орон сууцны дэмжлэгээ буцаан авч, ажлаас халах арга хэмжээ авахыг шаардаж байна.

Манай холбооны зүгээс гаргаж буй дээрх шаардлагуудын хариуг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр бичгээр өгөхийг шаардаж байгаа бөгөөд үл тоон хэрэгжүүлээгүй тохиолдолд, албан үүргээ гүйцэтгэх, хууль биелүүлэхээс татгалзаж буй үйлдэл, эс үйлдлийн чинь төлөө Таныг албан тушаалаасаа огцрох шаардлагыг тавьж, тэмцэхээ үүгээр мэдэгдье.

ЖИЧ: Хувийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
2022-01-28 12:14

Зөв л шаардлага байна шүү дээ. Энх- амг�##�ан сайд ажлын байранд архидсан хүмүүстээ хариуцлага тооцно гэж амласан биз дэ

Зочин
Зочин
2022-01-28 12:19

Энхамг�##�ан ажлаа өг. худлаа ярихаас цаашгүй

Уншигч
Уншигч
2022-01-28 20:50

Зөв шаардлагууд байна. Дэмжиж байна. Их л баян яам бна даа.

Зочин
Зочин
2022-01-31 09:46

Багш нар ч ковидыг д�##�имдуулаад ёстой сул ц�##�ин авч байгаа шүү дээ сурагч бүтээгдэхүүн нь ямар байгаа билээ .Гэртээ амарчихаад ц�##�ин авч байгаа байж дахиад мөнгө хөрөнгө төрөөс нэхэхээс ичих хэрэгтэй Багш нь ийм үлгэр дуури�##��##�тай байгаа юм чинь сурагчид нь яг эд нар шиг болох нь тодорхой

Зочин
Зочин
2022-01-31 22:16
Reply to  Зочин

Энэ хүн эдгээр нэр бүхий хүмүүсийн нэг эсвэл тэдний цүнх баригч л байгаа. Яамны гаргасан шийдвэрийн дагуу л ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүү багш нар. Багш нарын буруу биш шийдвэр гаргагчдын л буруу.

Холбоотой мэдээ

Back to top button